УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх хуулийн хугацаа өчигдөр дууслаа. Энэ хугацаанд есөн нам, хоёр эвсэл СЕХ-нд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгээ хүлээлгэн өгөв. Уржигдар ЭЧХН, Хөгжлийн хөтөлбөр нам, МАХН ба МҮАН, БНН ба Хамуг Монгол хөдөлмөрийн нам зэрэг дөрвөн нам, хоёр эвсэл материалаа өгсөн байна. Тэгвэл өчигдөр АН, МАН, ИЗНН зэрэг долоон нам СЕХнд мөрийн хөтөлбөр, түү нийг баталсан хурлынхаа шийдвэр гэх мэт хуульд заасан холбогдох баримт бичгээ хүлээлгэн өгсөн юм. СЕХ-ноос намуудын баримт бичгийг хянах Ажлын хэсгийг ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулан байгуулжээ. Тэд тухайн намын материалыг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан бүртгэх, эсэх шийдвэрээ гаргах учиртай.

Д.ЭРДЭНЭБАТ: ХАРИУЦЛАГА, ШУДАРГА ЁСГҮЙГЭЭР ХӨГЖЛИЙН ТУХАЙ ЯРИХ БОЛОМЖГҮЙ
Хамгийн түрүүнд АН морин цагийг сонгон материалаа өгөв. 2012 оны сонгуульд тус нам дангаараа оролцоно гэдгийг мэдэгдэхээр дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд очжээ. Энэ талаар АН-ын дарга Н.Алтанхуяг “Манай нам бүх бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлсэн. Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөрт аудит хийгээд зарим жижиг засвар хий гэсэн. Үүнийг нь хийгээд мөрийн хөтөлбөрөө холбогдох материалын хамт хүлээлгэн өглөө. Бид мөрийн хөтөлбөртөө дааж давшгүй, хошгируулсан элдэв амлалт өгөөгүй. Манай хөтөлбөр Монголд шударга ёс тогтоох, ажил хийх хүсэлтэй хүн бүрийг ажлын байраар хангах хоёр гол зорилт дэвшүүлсэн. НХХЯ-ыг Хөдөлмөрийн яам болгон өөрчилнө” гэлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйл тодрууллаа.
-Сонгуульд албан ёсоор оролцохоор бичиг баримтаа СЕХ-нд өглөө. Манай мөрийн хөтөлбөрт Монголд өөрчлөлт хэрэгтэй, шударга ёс тогтоох нь зайлшгүй гэсэн зарчмыг тусгасан. Үүнийг ярихгүйгээр хүний болон эдийн засгийн хөгжлийг ярих боломжгүй. Мөн монгол хүн бүр эх орондоо чинээлэг амьдрах ёстой. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүн бүр ажилладаг, хөдөлмөрлөдөг, улмаар түүнийхээ үр шимийг хүртдэг байх ёстой гэдгийг тусгасан. АН сонгуульд ялсны дараа монголчуудын амьдрал эрс өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байж болно.
-ҮАГ-аас мөрийн хөтөлбөрийн зарим заалтыг зас гэсэн юм билээ. Ямар заалтыг өөрчил гэсэн юм бэ?
-ҮАГ-аас ирүүлсэн албан тоотод “Танай намын мөрийн хөтөлбөр ямар нэг зөрчилгүй байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, хуульд харшлах мөн гөн амлалт гэх мэт асуудал байхгүй гэсэн үг. Харин хуульд нийцүүлэх шаардлагатай 17 зүйл заалт байна гэж хэлсэн. Өчигдөр манай Гүй цэтгэх зөвлөл хуралдаад эдгээр заалтыг хуульд нийцүүлэн зассан. Уг хөтөлбөрөө СЕХнд өглөө.
-2008 оны мөрийн хөтөлбөрөөс юугаараа давуу болсон бэ. Тэр үед амласан зүйлээс хэдэн хувь нь биелсэн бол?
-Тэр үед газрын дорх баялгаа ашиглаж, иргэддээ эзэмшүүлж, үйлдвэржилтийг эхлүү- лэх уриатай орсон. Хариуцлага, шударга ёсны асууд лыг 2012 оны мөрийн хөтөлбөртөө хөн дөж байгаа юм. Энэ хоёр зүйлгүйгээр хөгж лийн тухай ярих хэцүү. Мөн хөдөлмөрлөх нөхцөлийг иргэдэд бий болгохыг зорьж байгаа. Ялангуяа орон нутагт ийм боломж бүрдүүлэх ёстой. 2008 оны хөтөлбөр ерөнхийдөө хэрэгж сэн. Заалт бүрээр нь яривал бас өөлөх зүйл гарах л байх.
С.БАТБОЛД: ҮАГ-ААС ӨГСӨН САНАЛЫН ДАГУУ ЗАСВАР ХИЙСЭН, МАНАЙ ХӨТӨЛБӨР ОДОО ХУУЛЬД НИЙЦСЭН
Үүний дараа МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирж, сонгуульд оролцох холбогдох баримт материалаа СЕХ-нд хүлээлгэн өгсөн. МАН-ын дарга С.Батболдоос зарим зүйл лавлалаа.
-Сонгуулийн хуульд заасан хугацааны дагуу улс төрийн хамгийн ууган, туршлагатай, сайн шинэчлэгдэж чаддаг МАН 2012 оны сонгуульд оролцох тухайгаа мэдэгдлээ.Бид мөрийн хөтөлбөрөө хуульд бүрэн нийцүүлж боловсруулсан. Манай хөтөлбөрийн үндэс нь монгол хүнээ хөгжүүлж, ажил, амьдралыг нь өөд нь татах зарчимд суурилсан. Монгол хүнээ эрүүл, ажилтай, орон сууцтай, нийгмийн халамжид зөв хамрагдах тэр зарч мыг хөтөлбөртөө суулгасан. Монгол хүн бүр хө дөл мөрлөх ёстой. Хөдөлмөрлөж байж амьдралаа авч явна гэсэн сэтгэлгээг урамшуулахад чиглэсэн. Мөн хавтгайрсан халамжаас татгалзаж, зорилтот хэсэгт зориулсан тодорхой хөтөлбөр тусгасан байгаа. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг МАН хангаж чадсан учраас үүнийг урт хугацаанд барих, үр шимийг нь иргэддээ боломж болгон хүргэх талаас нь анхаарна. Манай мөрийн хөтөлбөр бү хэлдээ нийгмийн шударга ёсыг төр, иргэн бүгд мөрддөг байхад чиглэсэн. Бусад нам, ард түмэндээ бид ээлжит сонгуулийг шударгаар өрсөлдөхийг уриалж байгаа. Шу дарга, нээлт тэй, өрсөлдөөнтэй болгохын тулд өөрөөс хамаарах бүхнээ хийх болно.
-Сонгуулийн хуульд мөнгөн амлалт өгөхийг хориглосон. Гэтэл танай нам төрийн албан хаагчдын цалинг 1.3 сая төгрөгт хүргэнэ, 21.000 төгрөгийг иргэддээ үргэлжлүүлэн олгоно гэсэн. Энэ амлалт хуульд нийцэх үү?
-ҮАГ-аас өгсөн саналын дагуу бид мөрийн хөтөлбөртөө холбогдох засварыг хийсэн. Манай мөрийн хөтөлбөр хуульд бүрэн нийцэж байгаа. МАН ард түмний хөгжлийн 20 жилийн хөтөлбөрийг баталсан. Үүнд эдийн засгийн хөгж лийн зорилт, чиг хандлагыг тодорхой тоо баримттайгаар тусгасан. Энэ өдөр мөн ИЗНН-ын дарга С.Оюун, Д.Энхбат, ерөнхий нарийн бичгийн дарга Ганхүү нар материалаа авчирч, сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Хүсэлт гаргасан хүний гарын үсэг, утасны дугаар, бүх баримт нь хуульд нийцсэнийг илэрхийлсэн албан бичиг дутуу байгааг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн тэдэнд сануулж, Ажлын хэсэг шийдвэрээ гаргахаас өмнө хүргүүлэхийг хүсэв.
С.ТУУЛ