“Афганистаны аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин” ажиллагаанд манай цэргүүд ХБНГУ, Бельгийн вант улсын эн хийг сахиулагчидтай хамтран үүрэг гүйцэтгэж байгаа. Тус ажиллагаанд оролцох дараачийн ээлжийн бие бүрэлдэхүүн жанжин тугандаа өнгөрсөн даваа гаригт хүндэтгэл үзүүлсэн юм.
ХБНГУ-ын дайчидтай хамтарсан багийн захирагчаар дэд хурандаа Ж.Өсөхбаяр, Бельгийнхтэй хамтарсан багийн захи рагчаар хошууч Н.Батзориг нар үүрэг гүйцэтгэх юм. Эдгээр цэргийн багийнхан ажиллагааны өмнөх бэлтгэл сур гуулилалтаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хийж, ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу удахгүй Афганыг зорих гэж байна.
Манайх тус улсад өмнө нь ХБНГУ-ынхантай хамтарсан зургаа, Бельгитэй хамтран гурван ээлж үүрэг гүйцэтгээд байгаа юм. Удахгүй Афганистаныг зорих дээрх хоёр багийнхан өмнөх ээлжүүдийнхээ гүйцэтгэж байсан баазын харуул хам гаалалт, нисдэг тэрэгний засвар үйлчилгээний ажил хийх юм байна. Манай цэргийн багийн энэ удаагийн ээлж баазаас гадуур, гудамжинд эргүүл хийнэ гэх мэдээлэл байгаа ч БХЯ, ЗХЖШ-ын албаны хүмүүс үүнийг няцаасан юм.
Г.ЦОЛМОН