Саяхан Румын улсад зохиогдсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээний хөвгүүдийн 9 хүртэлх насанд их мастер Д.Шаравдоржийн шавь, “Орчлон” сургуулийн сурагч Э.Баасансүрэн, 17 хүртэлх насны ангилалд “Чингэлтэй-Цэцэн нүүдэл” клубийн дасгалжуулагч Х.Эрдэнэдоржийн шавь, 15-р сургуулийн сурагч Ц.Лхагвасүрэн нар тус тус түрүүлжээ. Тэрчлэн охидын 7 хүртэлх насанд Багануур дүүргийн бяцхан шатарчин Г.Маралгуа, 9 настнуудын түргэн тоглолтын төрөлд Х.Баясгалан нар хүрэл медалийн эзэд болцгоов. Ингээд дэлхийн аварга болсон шатарчдынхаа шилдэг өргүүдийн дээжээс сонирхуулъя.

