Тус нам хамтарсан Засгийн газарт сайдаар ажиллаж байсан гишүүдээ тойрогт өрсөлдүүлэхээр шийдвэрлэжээ. Тэргүүн Шадар сайд асан Н.Алтанхуяг намын дарга учраас жагсаалтад нэрээ оруулах юм байна. Бусад таван “сайд” болох С.Баяр цогт, Х.Баттулга, Л.Гансүх, С.Ламбаа, Л.Болд нарт өөрсдөө тойргоо сонгох эрхийг нь олгосон байна.
С.Баярцогт Сэлэнгэд, Х.Баттулга Баянхонгорт, Л.Гансүх Дархан-Уулд гэх мэтээр тэдний олонх нь 2008 онд нэр дэвшиж сонгогдсон тойргоо сонгож буй юм. Гэхдээ Орхоноос бусад тойрогт мандатын тоо 2-3-аар багассан тул С.Ламбаа гишүүн Архангайд боломж муутай байгаа сурагтай. Тэрбээр тойргоо хэрхэн сольж, хаана “виз” хүсэхээ өөрөө шийдэх юм.
С.УУЛ