УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар НИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад шаардагдах зардлын асуудлыг хэ лэлцлээ. СЕХ-ноос уг сонгуулийг зохион байгуулахад 364.9 сая төгрөгөөр тооцсон төслийг анх оруулж ирсэн юм. Гэвч хэ лэлцүүлгийн явцад З.Энхболд гишүүн Улаан баатар хот дахь 358 хэсгийн хороонд хяналтын камер суурилуулахад 100 сая төгрөг нэмж төсөвлөх санал гаргасан. Түүний саналыг чуулганы хуралдаан дээр гишүүд дэмжсэн байна. Тиймээс НИТХ-ын сон гуулийг зохион байгуулах зард лын нийт хэмжээг 464.9 сая төгрөгөөр тооцон олон хийн саналаар баталлаа.