Польшийн Краков хотноо дөрөвдүгээр сарын 29-нөөс энэ сарын 9-нд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 16 хүүхэд оролцсон юм. Тэд дөрвөн медаль өвөртлөн өчигдөр эх орондоо ирлээ. Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээнээс “Цэцэн нүүдэл” клубийн шатарчин Ц.Лхагвасүрэн, “Хан Алтай” клубийн шатарчин Б.Баасанс үрэн нар алтан медаль хүртсэн байна. Мөн “Монгени” клубийн шатарчин Х.Баясгалан, “Төр Монгол” клубийн шатарчин Г.Маралгуа нар хүрэл медалийн эзэн болжээ. Эрэгтэй, эмэгтэй зургаан насны ангилалд 37 орны 532 хүүхэд дэлхийн аваргад өрсөлдсөн байна.
С.БУЯН