Лондонд болох энэ зуны олимпийн аюулгүй байдлыг хангахад АНУ-д үйлдвэрлэсэн “дуут зэвсэг” ашиглана гэж “Sky News” мэдээлэв. Long Range Acоustic Device (LRAD) буюу холын зайн үйлчлэлтэй дуут төхөөрөмжийг чанга яригчийн хувиар ашиглах боломжтой. Зарим үед “дуут их буу” ч хэмээн нэрлэдэг эл төхөөрөмжийн тусламжтайгаар 150 хүртэлх децибелийн дуут гэрэл гаргана. Энэ нь нисч яваа тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийн хүнгэнээнээс чанга сонсогдох аж.
130 децибел орчим чанга дуу авиа хүний сонсголд сөрөг нөлөө учруулах чадвартай байдаг. ВВС мэдээлснээр, Темза мөрний бүсийн десантын хөлөг онгоцны нэгд ийм төхөөрөмж хэдийнэ суурилуулаад байгаа аж. Зуны олимпийн тоглолтын аюулгүй байдлыг хамгаалах “өргөн хүрээний арга хэрэгслийн” дунд ийм төхөөрөмж багтана гэдгийг Британийн БХЯ нотолжээ. Голдуу хөлөг онгоцны хөдөлгөөнийг зохицуулахад чанга яригчийн хувиар ашиглана гэнэ.
Дэлхийн янз бүрийн оронд “дуут их буу”-г цэрэг, цагдаагийн албанд ашигладаг байна. АНУ-ын арми Иракт олныг хамарсан эмх замбараагүй явдалтай тэмцэхэд үүнийг хэрэглэж байж. Далайн дээрэмчдийн довтолгооныг амжилттай няцаахад LRAD чухал үүрэг гүйцэтгэдэг.