Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоож, Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлц үүлэхээр боллоо. Нийслэлийн прокурорын газраас Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосон шүүхэд нь нэн даруй хэргийг шилжүүлдэг журамтай. Үүний дагуу өчигдөр үдээс өмнө 50 хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргэж өгчээ. Шүүх хавтаст хэрэгтэй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаанд танилцаад хэргийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хуралдааны товыг зарлах юм.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр 15.50 цагийн үед батлан даалтад гаргах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргалаа. Тус шүүхээс яллагдагч Н.Энхбаярыг ар гэрийнхэн болон өмгөө лөгчийнх нь батлан даалтад өгч байгаа үндэслэлээ биеийнх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлав. Үүний зэрэгцээ Н.Энхбаярыг суллуулахаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 15 хүн өлсгөлөн зарласан. Гэвч тэдний хоёрынх нь бие муудсан тул эмчийн дүгнэлтээр өлсгөлөнг зогсоосон юм. Гэвч тэднийг өдрийн нэг сая төгрөгөөр өлсгөлөн зарлаж байгаа гэж NBS телевизээр мэдээлжээ.
Харин өлсгөлөн зарлагчид үүнийг гүжирдлэг, олон нийтийн дунд буруу ойлголт төрүүлж байна гэж үзээд тус телевизийг шүүхэд өгөхөөр болсон гэнэ. Өлсгөлөн зарлаж байгаа 13 иргэн NBS-ээс тус бүр 10 сая, нийт 130 сая төгрөг нэхэмжилж байгаа аж.
Г.РАВЖАА