Сонгуульд оролцох улс төрийн 11 нам, хоёр эвслийн төлөөлөл өчигдөр Төрийн ордонд албан ёсны батламжаа СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас гардан авлаа. 2008 оны сонгуулиас хойш бараг харагдаагүй хүмүүс ч тэнд цуглав. Төрийн ордны Ёслол хүн дэтгэлийн танхимд уг арга хэмжээг зохион байгуулсан юм. СЕХ-ны дарга Н.Лувсанжав баганын ар дуур “нуугдчихаад” зураглаач, зурагчдад жаахан хүндрэл үүсгээд авсан. Намуудаас сонгуульд оролцохоо мэдэг дэж энэ сарын 8-ны дотор ирүүлсэн холбогдох материалыг хуульд нийцсэн эсэхийг СЕХ-ноос байгуулсан Ажлын хэсэг хянасан юм.
.jpg)
11 нам, хоёр эвслийн материал шаардлага хангасан тул ийнхүү эхний шатаа давав. Энэ удаагийн сонгуульд нэр ойролцоо хэд хэдэн нам оролцох юм байна. Тухайлбал, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын ногоон нам, Иргэний зориг-Ногоон намын нэрийг дугуйлахдаа хүмүүс будилж мэдэх юм. МАН-аас дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, АН-аас дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар эхлээд батламжаа авав.
Улмаар МНН, МУНН, Эх орон нам, БНН болон Хамуг Монгол хөдөлмөрийн намын “Гуравдагч хүчин” эвсэл, МСДН, МАХН ба МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ЭЧХН, ИХН, Хөгжлийн хөтөлбөр, Эх орончдын нэгдсэн нам Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар батламжаа гардлаа. БНН-ын Б.Жаргалсайхан өөрөө ирсэнгүй. Тус эвслийг бүрдүүлж буй ХМХН-ын дарга С.Молор-Эрдэнээс эвсэл нь бат бөх ажиллаж чадах эсэхийг сонирхоход “Зорилгоо гүйцээсний дараа мөр мөрөө хөөхийг үгүйсгэхгүй. Тэр болтол хамтдаа зүтгэнэ. Эвсэл задрахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа” гэсэн юм.
ИХН НЭР ДЭВШИГЧДИЙНХЭЭ 90 ХУВИЙГ БҮСГҮЙЧҮҮДЭЭР БҮРДҮҮЛНЭ
2008 оны сонгуулийн дараа дарга нартаа “гологдож” хоцорсноос хойш энэ нам сураг алдарсан. Ж.Батзандангаас халааг нь авсан Н.Даваа “Анод” банкны асуудлаар хуулийн байгууллагаар хэсэг хугацаанд шалгуулж багагүй барцад туулсан. Энэ бүхний эцэст тус нам бүсгүйчүүдийн хүчинд найдах шийдвэр гаргасан байна. ИХН хатуу гишүүнчлэл мөрддөггүй, тиймээс олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг бүсгүйчүүдэд нэр дэвших боломж олгож буй юм байна. Тиймээс иргэний хөдөлгөөний удирдагч бүсгүйчүүд ИХН руу нэлээд ханджээ. Тус намын дарга Н.Даваагаас зарим зүйл тодрууллаа.
-Танай намаас дэвшүүлж буй мөрийн хө төлбөрийн агуулга юу вэ?
-Бүс нутгийн худалдаанд оролцоход бид анхаарлаа хандуулсан. Манай улс тээвэрлэгч байвал эдийн засгийн тулгуур байх юм. Тээврийг эдийн засгийн тулгуур гэж үзэж байна. Үүнээс гадна банк санхүүгийн системд өөрчлөлт хийхийг зорьж байгаа. Манай намын хам гийн гол зо рилго нь банкны зээлийн хүүг буу руулах. Үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд жи лийн 3-5 хувийн хүүтэй зээл өгч байж л жижиг, дунд бизнес хөгжих боломжтой.
-Өнгөрсөн хугацаанд танай намын бүрэлдэхүүнд нэлээд өөрчл өлт орсон. Бас энэ удаа багийнхаа 90 хувийг бүсгүйчүүдээр бүрдүүлэх болсны шалтгаан юу вэ?
-Энэ удаагийн сонгуулиар эмэгтэйч үүд их өөрчлөлт хийнэ гэж бодож байна. Манай намаас нэр дэвших хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Намын нэрийн жагсаалтаар 28, тойрогт 48 хүн нэр дэвшинэ. Намын жагсаалтад ч бүс гүйчүүд байна гэсэн үг.
Б.ЭРДЭНЭБАТ: БИ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЭХ ОРОНДОО БАЙСАН
Эх орон нам 2008 оны сонгуульд ялагдсанаа саа хойш дотроо хагарч, зарим гишүүн нь шинэ нам байгуулан өрх тусгаарласан. Намаа ялаг далд хүргэсний хариуцлагыг дарга Б.Эрдэнэ бат нь хүлээлгүй тамгаа аваад зугтсан гэх мэ дээлэл ч тэр үед гарч байлаа. Дөрвөн жилийн дараа тэр бутарсан намаа эвлүүлээд сонгуульд оролцохоор гарч иржээ. Түүнтэй уулзлаа.
-Та 2008 оны сонгуулиас хойш сураг чимээгүй байлаа. Сонгуульд амжилтгүй оролцсоны хариуцлагыг үүрэхээс зугтсан, Америкт амь дарч байгаа гэх мэдээлэл гарсан.
-Намайг Англи, АНУ-д амьдарч байна гэх мэтээр бичсэн л дээ. Би Монголдоо ажиллаж, амьдраад л явж байна. Өөрийн үүсгэн байгуулсан “Эрэл” компанид зөвлөхөөр ажиллаж байгаа.
-Эх орон намын гишүүд нэлээд тарж бутарсан. Одоо хэдэн гишүүнтэй үлдсэн бэ?
-Намын гишүүд намаасаа гарах, орох эрх нь хуулиар нээлттэй шүү дээ. 2008 оны сонгуулиар ард түмэн сонголтоо хийгээд Засгийн газар, УИХ-аа бүрдүүлсэн. Би ард түмэнтэйгээ хамт үүнийг ажиглаж байлаа. Албан ёсоор батлах ав сан 160 мянган гишүүн бий. Гэхдээ одоо энэ тоондоо хүрэхгүй болов уу. 80 гаруй мянган гишүүн үлдсэн.
-Энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна вэ?
-Улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд мөрийн хөтөл бөр маань чиглэнэ. Байгаль дэлхийд сөрөг нөлөөгүй үндэсний хөтөлбөрөө сэргээх гэсэн гол үзэл баримтлалд түшиглэж боловсруулсан.
С.ТУУЛ