Тавдугаар сарын 11-нд эхэлсэн эрэгтэй шилдэг 16, эмэгтэй шилдэг 14 тамирчин тойргийн системээр өрсөлдөж буй 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний 6 тоглолт боллоо. Эхний 6 тойргийн дараахь байдлаар: Эрэгтэйчүүдээс “Хангарьд” спорт клубын тамирчин, олон улсын мастер О.Түвшинболд 11 оноотой ганцаар тэмцээнийг хошуучилж байна. Удаахь байранд “Эхлэл” сургуулийн тамирчин, дэд мастер Ц.Отгонбилэг 9 оноотой өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдээс ХААИС-ийн тамирчин, спортын мастер Э.Мандахнаран 11 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. МУИС-ийн тамирчин, спортын мастер С.Нямгэрэл 10 оноотой удаахь байранд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний 6, 7-р тойргийн тоглолтууд өнөөдөр явагдлаа. Тэмцээн энэ сарын 19-ний Бямба гаригт өндөрлөж, Монгол улсын аварга тамирчид тодорно.
УАШТ-ий дүн (6 тойргийн дараахь байдлаар)
Эрэгтэй
11 оноо - О.Түвшинболд
9 оноо - Ц.Отгонбилэг
8 оноо - Д.Эрдэнэбилэг, С.Батсүх, Д.Баттулга
6 оноо - С.Даваадорж,Ц.Хашчулуун, Манлай
6 оноо - Д.Эрдэмбилиг
5 оноо - Ц.Эрдэмбилэг, Д.Ганболд
4 оноо - Ц.Сүхбат, Ц.Балжинням
3 оноо –М.Дүүрэнбилэг, Л.Дагвадорж
1 оноо – Э.Энх-Эрдэнэ
Эмэгтэй
11 оноо – Э.Мандахнаран
10 оноо – С.Нямгэрэл
9 оноо – Ц.Энхзаяа Б.Нандинцэцэг
8 оноо - С.Саранцэцэг
7 оноо - , Д.Энхтуул, М.Нямжаргал
6 оноо –Ц.Энхцэцэг
4 оноо - Г.Амгалан
3 оноо – М.Хишигбаяр, Б.Нандин-Эрдэнэ
2 оноо – Б.Намуун, Н.Батцэцэг,
1 оноо – Б.Мөнхтуяа
МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО