Хоёр сар гаруйн дараа эхлэх Лондоны олимпод оролцох эрх авсан Хятадын тамирчдад мах идэхийг хоригложээ. Тамирчдаа сэргээш хэрэглэсэн хэрэгт унагахг үйн тулд ийм шийдвэр гаргасан тухайгаа Хятадын спортын хэрэг эрхлэх газраас мэдээлсэн байна. 2010 онд тус улсын жүдо бөхийн тамирчин Тон Венийн цусны шинжилгээнд сэргээш илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан гашуун түүх бий аж. Үнэндээ тэрбээр сэргээш хэрэглээгүй, харин идэж байсан хоол хүнс, ялангуяа мах махан бүтээгдэхүүнээр дамжин малын даавар цусанд нь илэрсэн байх магадлалтай хэмээн тухайн үед дасгалжуулагч нь тайлбарлажээ. Тэрбээр тэмцээнд орохын өмнө гахайн мах их иддэг байсан нь ийнхүү хэрэгт унах гол шалтгаан болсон юм байна. Тиймээс алдаагаа давтахгүйн үүднээс урьдчилан арга хэмжээ авч байгаа хэрэг аж.
Э.Хана