АН-ын байдал ээдрээтэй байна.
Тус намын хамгийн том фракц болох “Алтангадас”-ыг задлах ажил лагаа Г.Батхүүгээр дамжин хийгдэж байна. АН-ын том сул тал бол нэг намд ахдах хэтэрхий олон фракцтай. Эдгээр фракцууд нь нам доторх нам болон биеэ дааж, АНаас дээгүүр түвшинд ажилладаг. Фракцын хуваагдлаасаа шалтгаалан АН эв нэгдэлтэй байж чаддаггүй. Санхүүгийн хувьд ч нэгдсэн бодлого байдаггүй нь АН-ын хүчийг сулруулж байна. Сонгуулийн өмнөхөн энэ намын дотоод зөрчил дээд цэгтээ хүрч, Н.Алтанхуягийн “Алтангадас”, З.Энх болдын Зүүний хүчний холбоо, Б.Батбаатарын “Мөнхтэнгэр”, Х.Баттулгын МоАХ зэрэг фракц төдийгүй МҮДН уг шилтай гишүүдийн хооронд ч томоохон сөргөлдөөн гарах болжээ.
Тойргийн хуваарилалт, нэр дэвших сонирхолтой гишүүдийн өрсөлдөөн газар авснаас АН-ынхан багахан дажинд мордоод байна. ЗТБХБ-ын сайд байхдаа нууц гэрээ үзэглэсэн хэмээн буруутгагдаж, хэвлэлийнхнийг бичих юмтай болгосон Х.Баттулгын МоАХ фракцад хоёр тойрог ногдсон нь Баянхонгорын хоёр мандат аж. Тиймээс тойрог горьдон Х.Баттулгыг бараадаж, хар бор ажилд нь зүтгэж ирсэн Б.Мөнхтуяа, Р.Бурмаа нарын эмэгтэйчүүд ууртай байгаа гэнэ. “Алтангадас” 19 тойрог авахаар одоохондоо санаархаж байгаа боловч Н.Алтанхуягийн байр суурь ганхаж, Г.Батхүүтэй зөрчилдөх болсноор энэ тоо төдийлэн баталгаатай бус байгаа юм. МҮДНч үүдэд тавхан тойрог ногдож бай гаа сурагтай. “Мөнхтэнгэр” фрак цын Б.Батбаатар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, түүнийг даган намирсан бусад гишүүд нь хоосон хоцорчээ. Тиймээс “Мөнхтэнгэр”- чүүд Б.Батбаатарыг залгихаас буцахгүй загнаж байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тойргоосоо жийгдэж, шарандаа Н.Алтанхуягт “АН-аас гарна” гэж тунирхжээ.
Өвөрхангайн тойргоос хаягдсан Зүүний хүчний холбооны З.Энхболд намын даргыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн гэх. Зүүний хүчний холбоо их хурлаа хийн, АН-ыг шүүмжилж, бараг л тусдаа нам байгуулах дө- хөж байсан. АН-ын сайд нар хамтарсан Засгийн газраас гарах үед З.Энхболд бүгдийг нь толгой дараалан байцааж, жижигрүүлж байсныг бүгд мэднэ. Тиймээс ч АН-ын сайд байсан гишүүд З.Энхболдод таагүй хандаж тойроггүй болгоод зогсохгүй, “пропорционалийн 28”-д багтаахгүй гэсэн байр суурь барьж буй аж. Үүнээс гадна АН-ыг санхүүгийн хувьд дэмжиж ирсэн тэр бумтнууд энэ намд сэтгэл дундуур байх болжээ. “Наран”-гийн С.Болдхэт Баянзүрхэд нэр дэв ших санаатай байсан боловч мөн л тойргийн гадна хаягдаад байна. Түүний SBN телевиз дөрв өн жил АН-д үнэ төлбөргүй үйлчилж ирсэн. Энэ мэтийн өгөө, авааны асуудлаа ч С.Болдхэт сэмхэн сануулсан сурагтай.
Сонгинохайрхан дүүрэгт Н.Алтанхуягтай хамт нэр дэвшин гишүүн болсон Кёкүшюүзан Д.Батбаяр мөн л ууртай явна. Түүнийг Ховдын тойрог руу шахсан нь ийнхүү бухимдах шалтгаан болжээ. АН хоёр бөхтэй болсон. Кёкүшюүзан Д.Батбаяр, улсын гарьд Б.Гантогтох нарыг чимэг болгон Ховд, Увсад нэр дэвшүүлж байгааг Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын улс төрд боловсорсон туршлагатай гишүүд буруутгаж байна. Үүнээс гадна Н.Энхбаярын нөлөөнөөс өнөөг хүртэл гарч чадахгүй байгаа АН-ын гишүүд энэ намд хагарал, задрал авчрах ноцтой шалтгаан болж буй сурагтай. Тэд Ц.Элбэгдоржийн гар, хөл болон түүний нэрээр овоглож тойрог горилж буй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдэд таагүй хандаж, шахах бодлого баримтлах болжээ.
Ц.Элбэгдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа ногоон гэрлээр нэр дэвших эрх авахын тулд өөрийн хү мүүсээ идэвхтэй шургуулж байгаа. Зөвлөхөөр нь ажиллаж буй Л.Эрхэмбаяр, М.Батчимэг, Ч.Сосормаа нараас эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Бат тулга нар АН-д илэрхий дарамт шахалт үзүүлж, АТГ болон шүүх, прокуророор сүрдүүлэх болсон явдал АН-ын олигархуудыг буланд шахан бухимдуулах болжээ. Ийнхүү АН-ынхан дээр дооргүй бужигнан, энэ намд фракцын шинэхэн хуваагдал, задрал явагдаж эхэлжээ.
С.ЦАЦРАЛ