Засгийн газрын нэрээр намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай байна, ажилгүйдэл, ядуурал тодорхой хувиар буурлаа хэмээн мэдээлж буй энэ өдрүүдэд “Шударга ёс” сонгуулийн бүлгээс өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг нь дүгнэжээ. Ард түмэнд 1.5 сая төгрөг бэлнээр олгоно, гурав хүртлэх насны хүүхэдтэй гэр бүлд тэтгэжм олгоно, цалин тэтгэвэрийг гурав дахин нэмэгдүүлнэ, баг бүрт цэцэрлэг байгуулна, хүний эрүүл мэнд, байгаль орчин, бэлчээр, тариалангийн талбайд хортой уул уурхайн олборлолтыг зогсооно гэх мэтийн Монголын ард иргэдэд нэн тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэнэ хэмээн амласан. Энэ амлалтынх нь хариуд ард түмэн тэднийг сонгож, 46 суудал авч Засгийн Газар байгуулсан. Гэсэн ч өөрсдийнх нь 90 хувийн биелэлттэй байгаа гээд байгаа мөрийн хөтөлбөрт нь биелсэн зүйл бараг байхгүй, цаасан дээр өндөр үзүүлэлттэй байгаа эдийн засгийн өсөлт нь ард түмний амьдралд мэдрэгдэхгүй байгааг харж болохыг харж болно хэмээн “Шударга ёс” бүлэглэлээс мэдэгдлээ.
Б.МАНДУХАЙ