Мандат олж авахын төлөөх тэмцэл энэ долоо хоногт нэлээд хурц байна. АН 48 мандатаа фракцаараа эв найртай хувааж авсныг бид мэдээлсэн. “Алтангадас” 19, МоАХ 10, “Мөнх тэнгэр” ес, “Шонхор” зургаа, МҮДН дөрвөн мандат авахаар тохиролцоод буй юм. Мөн хэвлэлээр аль намууд хаана, хэнийгээ сойх тухай урьдчилсан мэдээлэл гарсан ч тойроггүй үлдэж мэдэх нөхдүүд сүүлчийн боломжоо ашиглахаар бүх л аргыг хэрэглэж байгаа биз ээ.
Энэ сарын 25-нд нэр дэвшигчид эцсийн байдлаар тодортол иймэрхүү жижиг хөдөлгөөн, санаархал өрнөх нь мэдээж. Нэг ёсондоо тойргийн гадна үлдэх магадлал өндөр болсон хүмүүсийн хувьд энэ долоо хоног сүүлчийн боломж гэхэд болно. Гэхдээ урьдчилсан байдлаар хийчихсэн энэ тохиролцоо огцом өөрчлөгдөх магадлал бага, хугацаа ч үлдэхгүй болж байна. Холимог систем улстөрчдийн нэр дэвших тойргийн жимийг орон нутгаас нийслэл рүү татсан. АН, МАН гэлтгүй орон нутагтаа нэр дэвшиж, амжилт байгуулдаг, тухайн тойргоо “өмчилчихсөн” туршлагатай улстөрчид хүртэл нийслэлийг сонгохоос аргагүй байдалд хүрч буй юм.
Мандатын тоо 48 болж цөөрсөн тул Орхоноос бусад аймагт квот 2-3-иар багассан. Тиймээс нийслэлийн аль нэг дүүрэгт “шингэх”-ийг эрмэлзэж байна. 2008 онд Ховдоос сонгогдсон гишүүн Р.Амаржаргал Сүхбаатар дүү- рэгт хүч үзэхээр болсон. Иймэрхүү “нүүдэл” нийслэлийг тулааны талбар болгов. Дээр өгүүлсэн сүүлчийн хүчээ шавхан виз даруулахаар тэм цэгчдийн анхаарал нийслэлд төвлөрөөд байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт АН-аас дүүргийн намын хорооны дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар өрсөлдөхөөр болсон. Гэвч тус намд уг дүүргийг “шохоорхсон” өөр 3-4 ч хүн бий гэх. Мөн нийслэлийн ХанУул дүүрэгт УИХ-ын гишүүн Л.Болд, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар нэр дэвшихээр “виз” авах нь тодорхой болсон. Гэхдээ мэдээж ард нь горилогчид бий.
Л.Болд гишүүн гэдгээрээ мундагдах учир дүүргийн Засаг даргын оронд мандат авчих сонирхол тэдэнд бий. Гэхдээ энэ эрхэм өнгөрсөн дөрвөн жилд АН-ыг нийслэлд төлөөлж, чамгүй ажилласан ганц Засаг дарга аж. АН нэр дэвших хүмүүсээ тодруулахдаа олон нийтэд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн байдал, туршлага, нэр цэвэр эсэхийг харгалзахаа мэдэгдсэн. Учир нь сонгогчид тухайн аймаг, дүүрэгтээ хийж бүтээсэн зүйлтэй хүнд талтай ханддаг. Аймаг, дүүргийн Засаг дарга хийж байсан эрхмүүд УИХ-ын гишүүн болох нь түгээмэл байдаг нь үүний баталгаа. Одоогийн УИХ-д л гэхэд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн болон нийслэлийн, Дундговь гэх мэт аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эрхэм бий. Тиймээс дүүргийн Засаг даргатай өрсөлдөөд сонгогчдоор “виз” даруулах боломж горилогчдод байхгүй.
АН энэ туршлагаас хазайж, нэг мандатаа алдахгүй нь мэдээж. МАН-ын тухайд ч ялгаагүй, “нүүдэл”, тэмцэлд автаад буй юм. Хэнтийгээс сонгогддог гишүүн Д.Арвин, Говь-Алтайгаас гарсан гишүүн Ж.Энхбаяр нар хөтлөлцөөд нийслэлийн Баянзүрх дүүрэгт “суурьшихаар” ирсэн. Энэ мэтээр нийслэл “шохоорхлын төв” болов. Ийнхүү нийслэлд ногдсон зургаан тойрог дээр сүүлчийн тэмцэл өрнөж байна