Ямайкийн спринтер Усэйн Болт багагүй хугацаанд үерхсэн Словакийн дизаинер бүсгүй Любицей Словакаас харилцаагаа тасалжээ. Үүний шалтгаан нь Лондоны олимп гэнэ. Түүний хэлснээр найз бүсгүйтэйгээ байхад бэлтгэл хийх хангалттай цаг гардаггүй аж.
Тэрбээр олимпоос өмнө бэлтгэлээ сайн хийж байгаад өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг дахин эвдэх зорилготой байгаа юм. 28 настай Любицей Канадад өссөн бөгөөд Ямайкад амрах үеэрээ Болттой танилцан дотноссон аж.