УИХ-ын гишүүн Д.Очирбат, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог нар Төрийн ордны цайны газар байхдаа муудалцжээ. Тэд тэндээс маргалдсаар гарч ирэв. Намын даргынх нь талаар эрхэм гиш үүн таагүй уг хэлж, Л.Цогийн уурыг хүргэсэн бололтой. Бас түүнийг хүн дагаж далдганадаг гэсэн үг хэрүүлийн дундуур хав чуулаатахжээ.
Энэ явдал МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргасан өдөр болсон юм л даа. Л.Цог “Дагаж далдганаад байх юмгүй. Энд хүний амь насны тухай ярьж байна. Чи ер нь юу юм” гээд л Д.Очирбатыг мөрлөөд авав. Өнөөх нь тэнд байсан сэтгүүлчдийг хараад омгоо дарс хийж, хариу хөдөлгөөн хийсэнгүй. Гэтэл МАХН-ын нарийн бичгийн дарга дуугүй болдоггүй, мөрлөөд, түлхээд байв. Д.Очирбат тэссэнгүй заамдаж авлаа. Гэхдээ Төрийн ордонд байгаагаа бас мартаж чадсангүй, “Чи юу юм, Төрийн ордонд согтуу орж ирчихээд” гэж хэлээд энгэрийг нь тавьчихав. Биеэр бол гишүүн нөгөөхөөсөө хавьгүй том. Ингээд Д.Очирбат гишүүдийн хооллодог заал руу, нөгөөх нь цахилгаан шатыг зүглэснээр байдал намжсан. Гэхдээ эрхэм гишүүн Төрийн ордны хамгаалалтын албанд энэ тухай мэдэгдсэн бололтой. Нөгөөдүүл нь Л.Цогийг хэсэг хайсан гэсэн.
Маргааш нь гишүүн нэгэн сэтгүүлчид “Л.Цог бүр орилоод түлхээд болдоггүй. Би ямар цохиод авалтай биш, болохгүй биз дээ” хэмээн учирлаж явна лээ.