Өнөө жилийн сонгуулийн санал хураалтыг урьд урьдын хаас өөрөөр явуулна. УИХ-ын сонгууль, нийслэлийн ИТХ-ын сонгуультай зэрэг болно. Саналыг ма шинаар тоолно гэж тогтоод байгаа. Саналаа өгөх нь байтугай иргэний үнэмлэхээ гээчихсэн улс сонгуульд яаж оролцох вэ гэдэг хүнд асуудал болоод байна. Яг ийм үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ул сын бүртгэлийн ерөнхий газар, СЕХ-ны ажилтай газар дээр нь очиж танилцав. Өглөөний 10 цагийн үед Ерөнхийл өгчийн УБЕГ газар очиход тус газрын дарга Л.Амар са наа угтан авч, сонгуулийн бэлтгэл ажил ямар байгаа талаар мэдээлэл хийв. Бид өнөө жилийн сон гуулийг цоо шинэ иргэний ца хим үнэмлэхээр явуулахаар төлөв лөсөн ч зургаадугаар са рын 1 гэхэд үнэмлэх солих ажил 50 хувьд хүрэхээргүй болсон учир санал хураалтыг иргэний үнэмлэхээр явуулахаас арга гүй болсон гэлээ. Гэхдээ ямар ч байсан манай улс иргэний цахим үнэмлэхийг сонгуульд ашиглахад бэлэн болсныг үзлээ.
Одоогийн бид ний үнэмлэх тэр машинд хэрхэн тохирохыг бид бас үзэв. Хү мүүс түүгээрээ санал өгөх бо ломжтой гэнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтыг тавдугаар сарын 3-ны өдөр 26 тойрог, 1508 хэсгийн хороогоор гарган СЕХ-нд цаасан болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгөөд байгаа юм байна. 1.839.984 иргэн нэрийн жаг саалтад багтжээ. Энэ удаа гийн сонгуулийн санал ху раахад шинэ зүйл олон байх бололтой. Ямар ч гэсэн га даадад суугаа иргэдийнхээ саналыг авах юм байна. Бичиг баримтын зөрчил байсан ч түүнийг арилгаж амжсан аж. Уулзалтын төгсгөлд Ерөн хийлөгч, -Амарсанаа даргаа, сон гуулийг явуула хад өмнөх шиг булхай гаргаж болохг үй. Та ажлаа яг таг хий гээрэй. Бид танаас хам гийн гол нь итгэл сонсох гэж л ирсэн гэв. Ерөнхийлөгч Улсын Бүрт гэлийн газрын ажилтай танил цах явцдаа УИХ-ын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн З.Энхболд на рын тавьсан асуултад хариу лав. Эцэст нь тэрбээр бүртгэлд өөрийнх нь нэр бай гаа эсэхийг шалгаж болно гэсний дагуу шалгаж үзлээ. Ерөнхий лөгч Ц.Элбэг дорж тэндээсээ шууд СЕХ-д ирж сонгуулийн бэлтгэл ажилтай танилцсан юм. СЕХ-ны дарга С.Лувсан жав -Бид энэ жилийн сонгуу лийн санал хураах ажилд зориулж 3000 компьютер ши нээр тави на. Нийслэлд гэхэд 1908 санал хураах хэсэг ажиллана гэлээ. Санал тоолох явцад ма шин гацвал яах вэ гэсэн Ерөн хий лөгчийн асуултад тэрбээр,
-Автомат машинд 18 цаг ажиллах тэжээл бий. Одоо бид орон нутагт цахилгаан тасарвал машиныг яаж ашиглах вэ гэдгийг судалж байгаа гэлээ. Ерөнхийлөгч санал хураах машины үйл ажиллагаатай биечлэн танилцав. Ерөнхийлөгч сонгуулийн санал хураах машиныг үзэх явцдаа дээрх машинуудыг хэрхэн ажиллуулахыг сонирхов. Арав шахам хүн санал хураах машиныг туршиж саналаа өгсөн. Дүнг маш богино хугацаанд баталгаатай гаргаж байгааг харцгаав. Ийн хүү Монгол улсын Ерөнхийлөгч энэ зууны эхэнд Монгол Улс техникээр санал ху раах боломжтой болсныг нүдээр үзлээ.
Б.НАЦАГДОРЖ