Баянзүрх дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Баянзүрх-нэг зүрх” төвийн нээлт өчигдөр боллоо. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байраар хангах, сургалт явуулах зэрэг ажлыг энэ төвд зохион байгуулах аж. Мөн үйлдвэрүүдийн нэрийн барааны дэлгүүр нээн, бүтээгдэхүүнийг нь борлуулна. Энэ төвөөр дамжуулан иргэд бизнесээ өргөтгөх, зээл авах боломжтой. Жижиг, дунд үйлдвэр эрхлэг чид бизнесийн сургалтад хамрагдан тө сөл бичиж, шаардагдах санхүүжилтийг энэ төвөөр дамжуулан авах боломжтой аж.