Төрийн ордонтой танилцах хүмүүсийн цуваа сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. Сонгууль дөхсөн учир гишүүд сон гогдсон тойргийнхоо иргэдээс Төрийн ордонд урьж, та нил цуулах нь ихэссэн хэрэг. Хэнтий аймгаас сонгогддог байсан ч энэ удаа тойрог нь солигдож буй Д.Арвин гишүүн ч шинэхэн сонгогчидтойгоо “тулж ажиллаад” эхэлсэн байна. Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэж байгаа билээ. Пүрэв гаригт эрхэм гишүүн тус дүүрэгт байрлах “Соёл эрдэм” дээд сургуулийн оюутнуудыг Төрийн ордонд урьсан байна лээ.