УИХ-ын хаврын чуулган удахг үй завсарлаж, сонгуульд нэр дэвших мандат өвөрлөсөн гишүүд сурталчилгаагаа хийхээр тойрог руугаа жирийцгээнэ. Энэ чуулганаар олон чухал асуудал хэлэлцэх байсан ч амжихаасаа өнгөрөв бололтой. Хэлэлцэх асуудлын дунд Шүүхийн тухай багц хуулийн төсөл байсан юм. Ерөнхийл өгчийн өргөн барьсан хуулийн төс лийг Байнгын хороогоор хэлэлцэж эхлэсэн ч батлаж амжихгүй л болов уу. Энэ хууль батлагдчихвал манай өнөөгийн шүүх, шүүгчид төрөл арилжиж, Монголд шударга ёс жинхэнэ утгаараа тогтоно гэж Ажлын хэсгийнхэн үзэж байсан. Тэгвэл сайн л хэрэг, нийгэмд шударга ёс, шударга шүүх, шүүгч үгүйлэгдэж буй энэ үед ард олон энэ хуулийг талархан хүлээж авна. Шударга шүүх нийгмийг урагшлуулж, ардчилсан ёсыг тэтгэж, эдийн засгийг 10- 15 хувиар өсгөдөг гэсэн дэлхийн хэмжээний судалгаа, нотолгоо байдаг юм гэнэ лээ.Шүүхийн тухай ийн дурдах болсон нь хоёр үйл явдлаас үүдэлтэй юм аа.
Нэгэн зүйл. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр амь насаараа дэнчин тавьж байж шоронгоос суллагдан, батлан даалтад гарав. Монгол төрийн дээд бүх албан тушаалыг хашиж байсан энэ эрхэм эрх мэдлийн төлөө монгол төрийг, шүүхийг амь насаараа айлган байж санасандаа хүрлээ. Шударга шүүх, хуультай оронд бол гэмт хэрэгтэн хэн ч байсан адилхан ханддаг нь хэвлэлд гарсан мэдээллээс харагддаг. Монгол хүний ууч сэтгэлээр өндөр дээд алба хашиж байсныг нь бодож түүнийг шоронд удаан хориод яахав гэж дээр доргүй үзсэн биз. Шүүгчид ч ийн хандав бололтой. Дээрээс нь Н.Энхбаярын намынхан, түүнийг дэмжигчид тэр өдөр шүүх рүү дайрахаар заналхийлж байсан гэ сэн. Дарамтад орсон шүүхийнхэн ар га буюу ийм шийдвэр гаргасан талаар учир мэдэх нэгэн ярьж байсан. Үнэний ортой л байх.
ШШГЕГ-ынхан, Н.Энхбаярыг цагдан хорих шүүхийн шийдвэрийг биел үүлж байсан хорих ангийнхан өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд хандав. Н.Энхбаяр шоронд хоригдож байх даа, эмнэлэгт ирээд ямар авир араншин гаргаж байсныг олонд дэлгэв. Ингэх болсон нь түүнийг улам муухай харагдуулах гээгүй юм билээ. Гадаадын зарим улсын өн дөр албан тушаалтан мэдээлэл дутуугаас манай эрх баригчид, хууль хяналтын байгууллагынхныг Ерөнхийлөгч асан даа хү ний ёсноос гадуур хандаж бай на гэж ойлгож, захидал бичиж, тэр нь хэвлэлд гарсан юм байх. Тиймээс бодит байдлыг зах зухаас нь дэлгэсэн нь тэр аж.Монголын ард түмэн Н.Энхбаяр гэдэг хүнийг итгэл, хүндлэлээр дутаагаагүй. Тиймээс төрийн бүх өндөр албыг хашихад нь түүнд саналаа өгч ирсэн. Харин энэ хүн хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ухаарсангүй нь харамсалтай. Хоригдож байхдаа ч, эмчлүүлж байхдаа ч тэр эр хүн шиг байсангүй, ямар өчүүхэн авирлаж байв гэдгийг зурагтаар харлаа. Хэрэг хийсэн бол ямар ч аавын хүү ороод л гардаг газар шүү дээ, тэр шорон орон гэдэг чинь.
Гэтэл мань хүн ШШГЕГ-ын ажилтнууд, жирийн эмч нарт ёс бусаар аашилж байна аа. Тэд хууль номын дагуу үүргээ гүйцэтгэж байгаа жирийн албан хаагч. Түүний гаргаж буй үйлдлийг үзээд нүдэндээ итгэсэнгүй, эрүүгийн наад захын гэмт хэрэгтнээс дор аашилж байхыг хараад ой гутав. Амь амьдрал нь үхэх сэхэхдээ тулсан, эрүүл мэнд нь ихэд дордсон гээд байсан тэрбээр зодоон цохиондоо тулж байх юм. Тэр ч бүү хэл цагдаагийн нэг ажилтныг өшиглөөд авсан гэж байгаа. Цагдаагийн тэр ажилтны ярьснаар нэлээд хүчтэй туссан гэсэн. Тэгэхээр тэгтлээ ч дорд орчихоогүй байж.Монголчууд ардчиллын замыг сон гоод 20 гаруй жил болж байна. Хангалттай биш ч гэлээ нийгэмд шударга ёс тогтож, шударга ёсны үнэ цэнийг мэддэг боллоо. 1937 оных шиг цуст хэлмэгдүүлэлт, 1960-аад оных шиг төөрөгдлийг олон нийт одоо тэвчихгүй. Өөрсдийн сонгосон ардчилсан ёсны үрээр мэдээлэл, мэдлэгтэй болж, ардчиллыг сахин хамгаалах Үндсэн хууль, төрийн институц, чөлөөт хэвлэлтэй болсон. Гэтэл монголчуудыг харанхуй бүдүүлэг хэвээрээ байгаа мэтээр хардаг, улс төрийн зорилгоо биелүүлэх зэвсэг болгох гэсэн хүчин, улстөрчид, тэднийг даган баясагчид байсаар байна.
Монголын ардчилллыг чухамдаа эднээс хамгаалах учиртай юм. Ард олныхоо итгэлийг авч, төрийн өндөр алба хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан их хэмжээний хөрөнгө завшсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа Н.Энхбаярыг баривчилсан нь тийм хүчнийг нийгэмд томруулан харууллаа. Шүүх, шүүгчид иймэрхүү хүмүүст үйлчилж, шийдвэр гаргажээ.
Нэгэн зүйл. Ардчилсан Монгол Улсын түүхэнд хараар бичигдэх үйл явдал 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн гэхээсээ ялагдсан нэр дэвшигчдийн турхиралтаар үймээн дэгдээсэн жагсагчдаас дөрөв нь энэ үеэр буудуулан амь үрэгдэв. Манай хууль хяналтын байгууллагынхан, шүүгчид хүний амь хөнөөсөн хэрэгтнийг олж шийтгэхээсээ өмнө чулуу шидсэн олон залууг яллаж, шоронд суулгав. Энэ ажлыг ихэд шуурхай хэрэгжүүлсэн. Дөрвөн хүн буудсан хэрэгт холбогдуулан цагдаагийн дөрвөн дарга, хэд хэдэн цагдааг шоронд хорив. Галт зэвсэг хэрэглэсэн хэргээр хоригдсон генерал, хурандаа нарын өдүүлсэн гээд байгаа асуудал нотлогдсон эсэх нь эргэлзээтэй. Дөрвөн жил шахам хуулийн хүчирхийлэл, улс төрийн дарамт дор амьдарсан тэдний эрүүл мэнд эрс доройтов. Ар гэрийнхэн, хамтран зүтгэгчид, өмгөөлөгчид нь тэднийг батлан даалтад гаргаж авах гээд барсанг үй. Аргаа ядсан өмгөөлөгчид нь өмгөө лөхөөсөө татгалзсан.
Тэглээ гээд шүүгчид цагдан хорих шийдвэрээ өөрчилсөнгүй. Эрүүл мэнд нь тааруухан байсан ч “Биднээс болж нийгэмд үл ойлголцол гарах вий, цагдаагийн бусад ажилтнууд маань хохирох учиргүй. Эрүүл мэнд маань улам доройтвол эмч нар ямар ч бурууг үй” гэж хэлээд цагдан хорих шүүгчийн шийдвэрийг хүлээн авч, шорон руу ачигдсан. Эр хүн, удирдах алба хашиж байсан хүмүүс шиг загнасан байгаа биз. Өнөөдөр тэдний эрүүл мэнд дордож, түрүүчээсээ мэс засалд орлоо. Гэсэн ч шүүх хатуурхсан хэвээрээ. Уг нь тэд хүн буудаагүй шүү дээ. Хариуцлага алдсан асуудал байгаа л байх. Энэ нь тэднийг цагдан хорих зайлшгүй үндэслэл болмооргүй юм. Цагдаагийн дарга нарын ард Н.Энхбаярынх шиг улс төрийн хүчин, улстөрчид алга. “Цагдаа ар гэрийн холбоо” гэх төрийн бус байгууллагын хэдэн хүн хааяа нэг дуугарах юм даа.
Тэднийг тоож байгаа ч юм алга. Ингэж байгаад тэр хүмүүс эрүүл мэндээрээ хохирвол хариуцлагыг хэн хүлээх вэ. Ардаа хамгаалах хүчинтэй, улстөрчидтэй, Ерөнхийлөгч байсан хүнд үйлчилдэг, хамгаалах хүнгүй цагдаагийн дарга нарт болохоор үйлчилдэггүй хууль, шүүх гэж байж болохгүй биз дээ. Аягүй бол олон тэрбумыг хуссан Н.Энхбаяр цагаадаж, үүрэг гүйцэтгэсэн хурандаа нар дээлээ нөмөрнө дөө. Н.Энхбаярыг хамгаалах улс төрийн хүчин, цагдаагийн дарга нарыг ямар ч аргаар болов яллуулах гэсэн улс төрийн хүчин байгаа хойно нэг нь ялгүй үлдэж, нөгөө хэд нь шийтгүүлж таарах байх. Дээрх хоёр үйл явдлаас өнөөгийн шүүхийг, хүний мөн чанарыг өнгөц харахад ийм байна.
Д.ЗАЯАБАТ