Сонгуульд тоосоо өргөх 11 нам, хоёр эвслээс нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 19-нөөс эхлэв. Намууд дүрмийнхээ дагуу нэр дэвшүүлэх хүмүүсээ шат дараалалтайгаар тодруулна. АН-ын тухайд ҮЗХ-ныхоо хурлаар нэр дэвшүүлэх журмыг шинэчлэн баталсан. Тиймээс нэр дэвшигч нь аймаг, дүүргийн намын хорооны хурлын өмнө намын анхан шатны байгууллагаас санал авсан байх ёстой. Мөн намаас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших шаардлага хангасан гишүүн нь саналаа намын удирдлагадаа бичгээр илэрхийлэх юм байна. Улмаар тухайн шатны намын дарга нь мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг тойргийн дарааллаар нь ҮЗХ, нийслэл, дүүргийн намын хорооны хурлаар хэлэлцүүлж, нууц санал хураалтаар шийдвэрлэх аж. Энэ жур мын дагуу тус намын ан хан шатны байгууллагууд уржигдраас хуралдаж, сойх хүмүүсээ тодруулж эхэллээ. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн АН-ын хороо өнгөрсөн бямба гаригт хуралдаж, гишүүдийнхээ 100 хувийн саналаар Л.Гантөмөр, Р.Амар жаргал нарыг тус тойрогт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Л.Гантөмөр хуучин тойрогтоо улирч буй бол Р.Амаржаргал Ховдоос “нүүж” ирсэн нь энэ.
Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан энэ эрхэм ер нь тойрог солимтгой. 2004 онд тэр нийслэлийн Баянгол дүүргээс, 2008 онд Ховд аймгаас сонгогдож байсан юм. Эрхэм гишүүн Ховдод зай тавьж өгснөөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “визгүй” болсон УИХ-ын гишүүн Д.Батбаяр тэнд өрсөлдөхөөр болсон байна. Учир нь Ховд аймгийн АН-ынхан хуралдаад Д.Батбаяр болон аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж нарыг “зүсэлжээ”. Мөн нийслэлийн Чин гэлтэй дүүр гийн АН өчигдөр үдээс хойш хуралдаж, өрсөл дөх хүмүүсээ тодрууллаа. Дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарыг олонхийн саналаар нэр дэвшүүлэхээр сонгожээ. Б.Батбаатар 2004 онд тус дүүргээс УИХ-д сонгогдож байсан юм. Түүнчлэн нийслэлийн Хан-Уул дүүргийн АН-ын хороо ч сойх хүмүүсээ өчигдөр тодрууллаа. Тэндээс УИХ-ын гишүүн Л.Болд, дүүргийн АН-ын дарга Ж.Ганхуяг нар өрсөлдөхөөр болсон байна. Эдгээр хүний нэр ийг батламжлах эсэхийг энэ сарын 23-нд хуралдах АН-ын ҮЗХ шийднэ.
Намын дарга өөр санал гаргаагүй тохиолдолд дүүрэг, аймгийн намын хороодоос гаргасан нэр дэвшигчдийг ҮЗХ батламжлах үүрэгтэй юм байна. МАН-ын хувьд нийслэлийн МАН-ын дарга Г.Мөнхбаяр нь дүүргийн хорооныхонтойгоо зөвшилцсөнөөр анхан шатнаас хэн хэнийг сойхоо ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, дүүрг үүдийн намын хороо нь хуралдахгүйгээр удирдлагын хэмжээнд зөвшилцөх нь. Юутай ч тус намаас удахгүй болох сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийн нэр урьдчилсан байдлаар тодорчээ. Сонгуулийн хуульд заасны дагуу нам, эвслээс нэр дэвшүүлэх хүмүүсийн 20-иос доошгүй хувь нь бүсгүйчүүд байх ёстой юм. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан, Д.Арвин нийслэлийн Баянзүрх, Баянголд дүүргийн Засаг дарга Л.Амгалан тэндээ хүч үзэх нь тодорхой байсан. Тэгвэл Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав Булган, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа Дорнод аймгаас, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа Сүхбаатар дүүрэгт нэр дэвших бололтой.
Намын саналаар суудал хуваарилах 28 хүний дотор бүсгүйчүүдээс МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, НИТХын төлөөлөгч Г.Идэрмаа, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа нарын нэр багтах гэнэ. Өнөөдөр хуралдах нийслэлийн МАН-ын хурлаас эдгээр нэрийг баталгаажуулах эсэх нь тодорхой болно. Эцсийн шийдвэрийг энэ сарын 23-нд болох МАН-ын Бага хурлаас гаргах юм. ИЗНН-ын Үндэсний хороо өчиг дөр хуралдаж, УИХ-ын бо лон НИТХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулжээ. Юутай ч тус намын дарга С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл, нарийн бичгийн дарга Д.Батбаяр тэргүүтэй удирдлага нь намын жаг саалтад орохоор болсон байна.
С.ТУУЛ