Төсвийн байнгын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн Төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 19 хувь байхаар тооцсоныг зарим гишүүн “хөөс” хэмээн шүүмжилсэн юм. Байнгын хорооны ху рал дээр Н.Батбаяр, Д.Ганхуяг нар энэ өсөлтийг 15 хувиас илүүгүй тавих ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэд “2013 оны төсвийн төлөвлөлтийг хэт халалттай салбарын үзүүлэлтүүдээр тодорхойлох нь буруу.
Эдийн засгийн өсөлтийг 15 хувиар тооцоолох нь эрсдлийг багасгана. Төсвийн зардлыг нэмж болох ч эдийн засгийн өсөлтийг бууруулж, бодит сал бартаа хөрөнгө оруулах ёстой” гэсэн юм. Сангийн яамныхан “Төслийн Тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд боловсруулсан. Гарч болох эрс дэлүүдийг тооцсон” гэв. Ингээд үдээс хойших чуулганаар эдгээр төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Хаврын чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлах учраас гишүүд өнгөрсөн баасан гаригт хэд хэдэн хуулийг “бөөндөн” баталсан юм.
Өнөөдрөөс нэр дэвшигч тодруулахад анхаарлаа хандуулаад УИХ-ын ажилд санаа тавих хүн ховордоно гэдгээ тэд тооцжээ. Энэ өдөр Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэм лэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 10 гаруй хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
С.УУЛ