Саяхан Москва хотноо болсон шатрын роботуудын дэлхийн үнэмлэхүй аварга шалгаруулах халз тэмцээнд “CHESSka” (ОХУ) болон “Kuka Monstr” (Герман) дөрвөн өргийн блиц тоглолтод өрсөлдөж орос робот 3.5-0.5 харьцаагаар ялж, дэлхийн үнэмлэхүй аварга цол хүртжээ.
Энэ роботыг зохион бүтээгч нь дэлхийн эмэгтэйчүүдийн аварга А.Костенюкийн эцэг ажээ. Энэ халз тулааны өмнөхөн блицийн дэлхийн аварга асан, супер их мастер А.Грищук Герман роботтой зургаан блиц өрөг тоглож 1.5-4.5-аар ялагдал хүлээжээ.