АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногийн эцсээр Чикаго хотыг зорино. Тэрбээр тус хотод болж буй Умард Атлантын цэргийн эвслийн (НАТО) орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлэх аж. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс анх удаа уригдсан нь энэ бөгөөд үүнээс өмнөхөн НАТО Төв Ази дахь түнш орноороо Монгол Улсыг нэрлэж, хамтран ажиллах хөтөлбөрөө боловсруулан баталсан билээ. Үүнээс гадна цус урсгалгүйгээр нийгмийн шилжилт хийж, бүс нутагтаа ардчиллын зүг чиг, үлгэр жишээ болж явсан Монгол Улсад сүүлийн жилүүдэд дарангуйллын дэглэм эргэн тогтож болзошгүй байгааг АНУ хийгээд Өрнөдийн улс орны удирдагчид Ц.Элбэгдоржид сануулах боломж энэ үеэр гарах юм хэмээн “Уолл Стрийт журнал”-д онцолсон байна.
Ш.АЛТАЙ