НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр мандатаа өвөрлөгсөд өнөөдөр сонгуулийн тойргийн хороодод бүртгүүлнэ. Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өчигдөр болж, НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд хуралдаанд оролцож “Манай нам ууган нэрээ сэргээж, ирэх сонгуульд оролцох гэж байна. Монгол Ардын Нам бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй улс төрийн хүчин. Бид бүтээснээсээ ихийг бүтээнэ” хэмээн онцлов.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр “Улаанбаатар хотын барилгажилт, дэд бүтцийн хөгжилд бид огцом эргэлт хийнэ. Нийслэл хотоо метротой болгох, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдэх, ундны усны шинэ эх үүсвэртэй болох зэрэг далайцтай ажлыг удахгүй эхлэх гэж байна. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой иргэд бүхий Улаанбаатар хотыг цогцлоохын тулд хийх ажил олон. Тухайлбал, оюутны хотхоныг Багануурт шилжүүлнэ. Туул, Сэлбэ голыг сэргээх төсөл, хөтөлбөрийг бодит ажил болгоно. Дулааны шугамын шинэ эх үүсвэртэй болно. Чухам ийм учраас нийслэлийн МАН-ын хороо мэдлэг, чадвартай, дадлага туршлагатай хү мүүсийг холбогдох хуулийн дагуу энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдлээ. Манай намаас НИТХ-ын сон гуульд нэр дэвшигчдийн зургаа нь инженер, 10 нь эрх зүйч, хуульч, гурав нь эмч бол сэтгүүлч хоёр, багш хоёр, химич нэг, орчуулагч нэг бий. Насны хувьд ангилж үзвэл, 18-35 насны найман хүн нэр дэвшигчээр тодорлоо” гэв.
НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч 45 эрхэм мажоритар 30, пропорциональ 15 гэсэн хувилбараар өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, тухайн намаас нэр дэвшигч 30 хүн тойрог, тойрогтоо өрсөлдөх бол үлдсэн 15 нь намын нэрсийн жагсаалтаар дэвших юм. Нийслэлийн МАН-ын хорооныхон нэр дэвшигчдийг тодруулахдаа намын анхан шатны 152 үүрээр хэлэлцүүлж, тодорхой нэрс гаргасан байна. Хуралдааны үеэр нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар хэлэлцэх үед
танхимаас гурван хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлж хоёр нь нууц санал хураалтын дүнд нэр дэвших эрхтэй болжээ.
Пропорциональ хувилбараар буюу намын жагсаалтаар нэр дэвшигчид:
1. Г.Мөнхбаяр 2. Т.Гантөмөр 3. Д.Амарбаясгалан 4. Б.Саранчимэг 5. Ц.Сандуй 6. О.Одбаяр 7. Д.Энхтөр 8. И.Батнасан 9. М.Оюунчимэг 10. Д.Гантөгс 11. Б.Болормаа 12. Б.Батзул 13. С.Оюунбилэг 14. Ц.Ганхүү 15. С.Намсрайжав
МАЖОРИТАР ХУВИЛБАРААР БУЮУ 30 ТОЙРОГТ
НЭР ДЭВШИГЧИД:
.jpg)
Б.ЦЭЦЭГ