.jpg)
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхтэй ярилцлаа.
-УИХ-ын сонгуульд нэр дэвш үүлэх ажиллагаа энэ сарын 25-наар дуусгавар болно. ЭЧХН нэр дэвшигчдээ тодруулсан уу, хаана, хэдэн хүн сойх вэ?
-Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулж байна, эцсийн шийдвэрийг энэ сарын 25-нд танилцуулна. 76 хүртэлх тооны хүн сойхоор төлөвлөж байгаа. Улс төрийн нөхцөл байдлыг хараад байхад тухайн намыг дотроос нь хагалах тактик их байна. Тиймээс бид нэр дэвшигчдийн тоо, тойргийг хуулийн хугацаа болтол нууцалж байгаа юм.
-Энэ сонгуульд танай нам ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна вэ?
-Бид “Хамгийн чухал нь Монгол Улс, газар шороо” гэсэн уриатайгаар энэ сонгуульд оролцоно. Монголын ард түмэн, газар шороогоо хамгаалж, иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг олгох гол зорилго тавьж байгаа. Мөрийн хөтөлбөртөө есөн асуудлыг хөндс өн. Юуны өмнө иргэддээ жинхэнэ утгаар үйлчилдэг төрийн бодлоготой байх, эдийн засгийн эрх чөлөөг нь өгөх талаар тусгасан. Байгалийн баялгийг хэрхэн хуваарилж, ашиглах, баян хоосны ялгааг яаж арилгах арга замыг тодорхойлсон байгаа. Мөн гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Монголчуудын цөөнгүй хувь нь ямар нэг хэмжээгээр бизнес эрхэлдэг, бас түрээслэгч байдаг. Гэтэл түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх ашгийг зохицуулсан хууль манайд алга. 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжсэнээс болоод тэтгэвэрт гарч чадаагүй, бага тэтгэвэр авдаг хүмүүсийн асуудлыг шийднэ. Тухайн үед төлж байсан нийгмийн даатгалын тогтолцоонд анализ хийгээд Өршөөлийн хууль гаргахаар төлөвлөсөн. Газар шороогоо хамгаалах нь маш чухал. Хүчтэй хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. “South Gobi Sands”-ийн асуудал сөхөгдөх үед Монгол Улсын газар нутаг дээр лиценз эзэмшиж буй иргэн түүнийгээ цааш нь дамласан, дамлах нөхцөл бүрдүүлсэн байвал 25 хүртэлх жилийн ял оноож, бүх хөрөнгийг хураадаг зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж нэр бүхий гишүүнд өгсөн. Ийм хатуу хариуцлага хүлээлгэдэг болчихвол лиценз дамлах наймаа зогсоно. Зах зээлийн гол зарчим бол эдийн засагтай нь ярих явдал.
-Энэ сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцоно. Гуравдагч хүчний намуудын тухайд эвсэхээс илүү дангаар оролцох замыг сонгосон. Үүний цаад шалтгаан таныхаар юу юм бол?
-Манай нам анх байгуулагдсан цагаасаа л эвсэх, нэгдэх тухай яриа гаргаж байгаагүй. Аливаа нам бодлогоо хэрэгжүүлэхийн төл өө тууштай ажиллах ёстой. Өөр үзэл бодол, бодлоготой намтай нэгдэж түүнийгээ “саармагжуулах” хэрэггүй шүү дээ. Бизнес эрхлээд амжилттай яваа хүн өөр хэн нэгэнтэй заавал хамтарч, ашгаа хуваах шаардлагагүйтэй ижил. Тиймээс улс төрийн бодлогоо хэрэгж үүлэх жанжин шугамаараа явж байгаа юм. Бид эрх чөлөө, шударга, хариуцлагатай байх зарчим баримталдаг. Одоо улс төрийн намуудыг ажиглаад байхад салхинд хийссэн хамхуул шиг л байна. Гурван жилийн өмнө муулж, шүүмжилж байсан хүнтэйгээ өнөөдөр ах дүү болчихоод явах юм. Энэ бол улс төр биш гудамжны хэрүүл. Сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлыг бид дуугүй ажигласан, элдэв юм ярьж болох л байсан. Гэхдээ аливаа намд улс төрийн жудаг байх хэрэгтэй. Тиймээс ч энэ удаа ЭЧХН нэгийг харж хийсдэг нам биш, улс төрийн бодлогодоо үнэнч гэдгээ харуулахыг зорьж байгаа.
-Сонгуулийн хуулийг шинэчилж, хувь тэнц үүлсэн хувилбар оруулсан нь бас дангаар өрсөлдөхөд нөлөөлсөн байх. Танай нам таван хувийн босгыг давна гэдэгтээ илтгэлтэй байгаа юу?
-Хувь тэнцүүлсэн хувилбар намуудад орон даяар санал авах боломжийг бүрдүүлсэн нь үнэн. Энэ бол намуудад ч, ард түмэнд ч ашигтай хувилбар. Сонгуулийг шударга зохион байгуулж чадвал таван хувийн босгыг давах боломжтой. Таван хувийн босго давбал УИХ-д нэг суудал авна гэсэн үг. Мэдээж Бүлэг байгуулах хэмжээнд суудал авч байж тухайн намд бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Хэрэв тэгж чадахгүй бол ард түмэнтэй хамтарсан Бүлэг байгуулан ажиллаж болно.
-Намууд удирдлагаасаа эхлээд жагсаалтыг эрэмбэлэх жишиг баримталж байна. Танай намын тухайд жагсаалтаа хэрхэн бүрдүүлж байна?
-Хуулийн дагуу бол жагсаалтад орох хүмүүсийг гишүүдийн нууц санал хураалтаар тодруулна. Гэхдээ удирдлагуудаасаа эхлээд эрэмбэлэх жишгийг намууд дагаж байх шиг байна.
-ЭЧХН-д Ш.Төмөрсүхээс өөр хүмүүст танигдсан хүн байна уу?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН, МАН хамтраад сөрөг хүчингүй байлаа. Тиймээс сөрөг хүчний орон зайг нөхөхийн тулд манай нам сүүдрийн парламент байгуулан ажилласан. УИХ-ын бодлогын зөв, бурууг шинжилж, алдаагаа хэрхэн засах талаар саналаа өгч ажиллалаа. Сүүдрийн парламент иргэний хэд хэдэн хөдөлгөөнтэй хамтарч ажилласан. Хэлэлцүүлгээ хийдэг 12-13 хүн бий, бидний ард идэвхтэй ажилладаг 50 гаруй хүн байгаа. Энэ парламентад хамтарч ажилласан хөдөлгөөнүүдтэйгээ сонгуулиар ч хамтарна. Тиймээс олонд танигдсан хүн цөөнгүй бий.
-Сонгуульд оролцохоо мэдэгдсэн намуудын дунд өрсөлдөөн их байгаа. Ялангуяа гуравдагч хүчний намууд хоорондоо өрсөлдөх болов уу. Танай намын өрсөлдөгч хэн бэ?
-Аль нэг намтай өрсөлдөн ө гэхээс илүү сонголтыг ард түмэн хийнэ шүү дээ. Тэд өөрчлөлт хэрэгтэй, улс төрийн шинэ хүчн үүдийг дэмжих цаг болсон гэдгийг ойлгож байгаа. Сүүлийн үед дугаараа нууцалсан утаснаас “Нэрээ тат, тэгэхгүй бол ална, аваарт оруулна” гэх мэтээр заналхийлж эхэллээ. Энэ бол сүүлийн дөрвөн жилд сүүдрийн парламент байгуулан ажилласан ЭЧХН “ах” намуудаас санал булаах гээд байгааг баталж буй хэрэг. Тиймээс л айлгах, сүрдүүлэх бодлого баримтлаад байгаа болов уу. Тэгж заналхийлж залгасан хүмүүсийг шалгуулахаар ТЕГ-т хандсан. Шударгаар өрсөлдөх юм бол энэ намууд өрсөлдөгч биш. Яах вэ сурснаараа тэд элдэв аргаа хэрэглэж, дарамт үзүүлэх байх. Гэхдээ үүнээс нь айхаа больсон цаг шүү дээ. Аль намаас ийм явуулга хийгээд байгааг хуулийн байгууллага шалгах байх.