Улстөрчид өөрсдийгөө рекламдахын тулд юу ч хийхээс буцахгүй болсны нэг жишээ өчигдөр боллоо. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, З.Алтай, С.Ламбаа, А.Тлейхан, Д.Дондог бо лон УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг нарыг соёлын тэргүүний ажилтан цолоор мялаав.
Өнгөрсөн хугацаанд Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аас батлан гаргасантай холбогдуулж, соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж буй нь энэ гэнэ. Уг цолыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр гардуулжээ. Уг нь үүнийг хийж бүтээж байгаа уран бүтээлчдэд нь өгчихсөн бол нүдээ олсон шагнал болох байлаа.
А.АМИНА