УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн Ардчилсан намын хорооны хамтарсан хурал өчигдөр болж, энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ санал хураалтаар тодрууллаа. Тус тойрог нь хоёр мандаттай тул улс төрийн нэг намаас хоёр хүн нэр дэвшүүлэх юм.
Эдгээр мандат дээр УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нарыг намын хороодын гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон байна. Намын анхан шатны байгууллагын уг шийдвэрийг үндэслэн Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн батлах юм.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд өмнөх сонгуульд мөн тус тойргоос сонгогдож байсан бол Ц.Оюунгэрэл Хөвсгөл аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан юм.