Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони найрал хөгжимчид сонгодог урлагийг хүндэлдэг үзэгчдэд гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Симфони найрал хөгжмийн 55 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Симфони бүтээлийн концерт” тоглолтыг үнэ төлбөргүй толилуулах гэж байна. Энэ сарын 25-нд болох уг тоглолтод Оросын суут хөгжмийн зохиолч Д.Шостаковичийн төгөлдөр хуурын концерт болон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс эгшиглүүлэхээр төлөвлөжээ. Симфони найрал хөгжмийг Б.Батбаатар удирдах бөгөөд энэ нь Улсын филармонийн симфони оркестртой хийж буй түүний хоёр дахь тоглолт юм.
А.АМИНА