“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Харсарнай”-н С.Амармандах, “Номинталст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын өнгөрсөн жилээс эхлэн дуншсан тоглолтын тов гарчээ. Үзэгчдээ удтал хүлээлгэсэн дуучид ирэх сарын 9-нд “бут” авахаар болов. Тоглолтод “Мөнх хөх тэнгэр мину” цомогт багтсан дуунуудыг дуулах бөгөөд тоглолтын найруулагчаар Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байна. Гурван дуучин өнгөрсөн гуравдугаар сард 13 дуутай “Мөнх хөх тэнгэр мину” цомгоо гаргасан билээ.
А.Амина