“Манай нам шилдэг 76 хүнээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн” гэж Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд онцолж байна. МАН өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулахаар хэв лэлийн бага хурал зарласан бөгөөд энэ үеэр тэр бээр ийн мэдэгдээд “МАН XXVI их хурлаараа уугуул нэрээ сэргээснээс хойших хугацаанд өнгөрсөн 20 жилээ дүгнэж, Монгол Улсын ирээдүйн 20 жилийн хөгжлийг төлөвлөлөө. Өнгөрсөн хугацаанд нэг сая гаруй иргэнийхээ санаа бодлыг сонссоны үндсэн дээр “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” боловсруулсан. Үсрэнгүй хөгжлийн энэ хөтөлбөртөө тулгуурлаж, 2012-2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад байна” хэмээв. МАН-ын нэр дэвшигчдийн дундаж нас 42 бөгөөд хамгийн залуу нь 32 настай бол, хамгийн ахмадаар 71 настай, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тодорчээ. Хэвлэлийн бага хуралд МАН-ын 76-г төлөөлөн нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл нар оролцож, хэвлэлийнхний асуултад хариуллаа.
-МАН эмэгтэйчүүддээ урьд өмнө байгаагүй боломж олгосон гэлээ. Энэ талаар Д.Оюунхорол гишүүн ямар байр суурьтай байгаа вэ?
Д.Оюунхорол: Жендерийн тэгш байдлын тухай хуулийг УИХ ба талж, эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгохыг санаачлагч нь МАНын дарга С.Батболд. Нийгэм, улс төрийн шинэчлэлийг хүсэж байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд ачаа үү рүүлэх нь зөв гэж үзэж байна. Гэх дээ бид сонгогдох боломжгүй той рогт эмэгтэйчүүдээ өрсөлдүүлж, тэд нийхээ улс төрийн карьерыг цэглэхээс болгоомжиллоо. Харин эмэгтэйч үүдээ хүслээр нь намын жагсаалт руу оруулсан. Ингэснээр есөн эмэгтэй намын жагсаалтаар, үлдсэн долоо нь тойрогт өрсөлдөхөөр болсон.
-МАН-ын сонгуулийн штабыг хэн ахлах вэ?
С.Батболд: Дүрмээрээ намын дар га штабаа ахална. Сонгуулийн штабын 12 дэд хэсгийг манай намын ерөн хий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар удирдаж ажиллана.
-МАН-ын жагсаалтын 28-ын эхэнд улс төрд олон жил явчихсан хүмүүс бичигджээ. Яагаад ингэж эрэмбэлсэн юм бол?
-Жагсаалтад ч, тойрогт ч адилхан бий. Бид нийгэмд ардчиллыг улам тө лөвшүүлэхийг зорьж байгаа. Үүнд Парламентын төлөвшил чухал нө- лөөтэй учраас МАН туршлагатай, олон сонгогдсон парламентчдаа олон улсад байдаг жишгийн дагуу жаг саалтын дээгүүрт оруулсан. Олон удаа сон гогдсон гишүүд маань Монголын тө рийн ой санамж болж явдаг шүү дээ.
-Ж.Энхбаяр сайд яагаад тойрог биш, жагсаалт сонгов. Уг нь Говь-Алтай аймагт рейтинг өндөртэй байсан биз дээ?
Ж.Энхбаяр: -Монгол Улсын хүн амын 80 хувь нь залуучууд. Залуу үеийнхээ ирээдүйн төлөө бид бодлого боловс руулж, хөгжлийн хө төлбөрөө тодор хойлоод байна. Сай хан ирээдүйг цогцлоохын төлөө МАН 21 аймгаа тойрч бодлогоо ярьсан. Том эрх ашгийн төлөө хувийн жижиг сонирхлыг хойш тавьж, залуусынхаа сайн сайхны төлөө зүтгэе гэж бодсон. Миний энэ саналыг нам ч дэмжсэн.
-Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшихээр болоод байсан Ц.Анандбазарыг хууль хя налтынхан саатуулсан гэсэн мэдээ байна. Ер нь сүүлийн үед МАНын “угшилтай” Засаг дарга нарыг баривчлах болоод байна шүү дээ. Энэ талаар Та юу хэлэх вэ?
С.Батболд: -Манай нам Монголын улс төрийн институцийг бэх жүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсний бодит илэрхийлэл нь өн гөрсөн та ван удаагийн УИХ-ын сон гуулиар МАН Парламентад олонх, эсвэл олон суу далтай нам болж байлаа. Өнгөрсөн ху гацааны алдаа дутагдал, ололт амжилт нь МАН-ынх гэсэн үг. Бид авлигатай тэмцэх ёстой гэж үздэг. Гэх дээ тэмцэх зарчим нь шударга байх ёстой. Манай нөхөд алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээнэ. Сонгууль дөхөхөөр улс тө рийн намын алдааг гэнэт олж хараад байгаа нь анхаарал татаж байна. Хууль хяналтын байгууллагаар олноор нь баривчлуулж, нэрийг нь сэвтээх, гутаах, ард түмний санаа сэтгэлийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй.
Б.ЭНХЭЭ