Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярыг гадаадын иргэдэд зодуулсан тухай сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэ рэгс лээр мэдээлэх болсон. Бүр тодруулбал, стратегийн ордуудтай холбоотой асуудлаар Канадын компаниудын талд үйлчилсэнгүй гэж канад иргэд С.Баярыг зодсон гэж байсан. Харин энэ мэдээллийг Төрийн тус гай хамгаалалтын газрын эрх бүхий ажилтнууд няцаалаа. Тус газраас “Төрийн тусгай хамгаалалтын ту хай хуульд заасны дагуу Ерөнхий сайд асан С.Баяр манай хамгаалалтад байдаг. Тиймээс энэ мэдээлэл нь худал, ташаа болохыг албан ёсоор залруулан мэдэгдэж байна” гэсэн юм. Г.РАВЖАА