УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж, СЕХ-нд албан ёсоор бүртгүүлж эхэлсэн. Гэтэл зарим намын нэр дэвшигч сонголт, итгэл үнэмшлээсээ буцаж, намаасаа татгалзаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.
МАХН-МҮАН-ын эвсэл Баянзүрх-Налайх тойрогт Г.Цэрэнчунт гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн. Харин мань хүн намаасаа татгалзаж, бие даана гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд таржээ. Хэрэв үнэн бол нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа дуусгавар болсон энэ үед МАХН-МҮАН-ын эвслийн нэг мандат эзэнгүй үлдэж буй бололтой.
Д.ЭРДЭНЭ