Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор нэр дэвшсэн нийслэлийн МАН, АН-ын гишүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо (НСХ)-ноос өчигдөр үнэмлэхийг нь гардуулах ажиллагааг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байранд зохион байгууллаа. НИТХ-ийн сонгуульд нийслэлийн МАН-аас тойргоор өрсөлдөх 30, жагсаалтаар өрсөлдөх 15 хүний салхийг хагалж, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хамгийн эхэнд нэр дэвших үнэмлэхээ авав.
НСХ-ны дарга Ү.Ганболд Үнэмлэх авсан бүх хүнд Нийслэлийн сонгуулийн тухай хуулийг өгөөд “Нэр дэвшигч бүр хуулиа сайн судалж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүсье” гэв. Үүний дараа нийслэлийн АН-ынхан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардахаар ЗДТГ-т хүрэлцэн ирсэн юм. Тус намаас УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс бусад 44 гишүүн бүгд ирсэн байв. Э.Бат-Үүл гишүүн Сэлэнгэ аймагт сонгогчидтойгоо уулзаж байгаа тул ирж амжаагүй юм байна. Харамсалтай нь тус намынхан үнэмлэхээ авалгүй буцав. Учир нь НИТХ-д нэр дэвших гэж буй УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн ирүүлсэн материал дутуу тул бүртгэлгүй түр үлдээснээ НСХ-ны дарга Ү.Ганболд энэ үеэр мэдэгдсэн юм. Энэ тухай сонссон АН-ын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Нийслэлийн АН хурлаа хийгээд, 45 хүнээ тодруулаад, холбогдох материалыг нь хуулийн хугацаанд НСХ-нд хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхөд яг энэ асуудлыг тавьсан.
Энэ бол хүний сонгох, сонгогдох эрхийн асуудал. Мөн УИХын гишүүний бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүн гэдэг ард түмнээсээ сонгогдсон сонгуульт албан тушаал. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу асууж, шийдээрэй гэж тав хоногийн өмнө бид хэлж байсан. Энэ хугацаанд НСХ уг асуудлыг цэгцэлж, шийдэж чадалгүй өнөөдөр ийм хариулт өгч байгаад харамсаж байна. Нийслэлийн АН 45 хүнээ нэр дэвшүүлсэн. Бид багаараа ажиллана. Улаанбаатар хотыг багаараа ажиллаж, хөгжүүлэх ёстой. Тийм учраас багаараа ирж үнэмлэхээ авъя. Энэ асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсье” гээд үнэмлэхээ авалгүй явцгаасан юм.
НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдвэрлэсэн төрийн албан хаагч нийт 16 хүн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын шийдвэрээр ажлаасаа түр чөлөөлөгджээ. Харин хотын мээр Г.Мөнхбаярыг Ерөн хий сайд С.Батболд захи рамж гар ган ажлаас нь чөлөөлс нөөр, нийслэлийн Засаг дар гын нэгдүгээр орлогч Б.Баатарзо риг үүргийг нь гүйцэтгэж байна.
Б.ДУЛАМ