БИДНИЙ ХАНДЛАГА
Хоёр нөхөр зодолдож байхыг харсан монгол хүн “цусаа холиулж” байгааг нь л өмөөрөн халагладаг болохоос биш яагаад “цусаа холиулах” болсныг нь мэдэхийг хүсдэггүй. Тэр этгээд ийн балбуулахаас аргагүй гэмтэй эсэхийн тухайд ядаж эргэцүүлдэггүй юм. Тэр “алуулж” байгаа нөхөр өөр нэгнийг “алж” байсан эсэх падгүй. Аливаад иймэрхүү өнгөц, анхны сэтгэгдлээр ханддаг хандлага монгол хүнд нэн түгээмэл.
Н.Энхбаярыг баривчилсан, саатуулсан, эмнэ лэгт хэвтүүлсэн, батлан даалтад гаргасан... үйл явдал дээр бидний иймэрхүү хандлага нэн тодоор илэрч байна. Н.Энхбаяр болохоор л (учир нь тэрбээр цуутай хүн) телевиз, сониноор дамжин энэ бүхэн олон нийтэд шууд хүрч байгаагаас биш тэрнээс ч дор байдалд баривчлагдсан, саатуулагдсан, бас суллагдсан хүн зөндөө, бүр өчнөөн бий.
Уг нь өлсөхийн эрхэнд нэг төлөг туугаад тогоогоо тосолчихсон нөхрийг гавлаад “Ганц худаг”-т цоожлоод, сар жилээр мартаж орхидгын хажууд Монгол Улс, монголчуудыг зүгээр л “сорчихсон”, өөр шигээ үй түмэн “соруулчин наймаалж”- ийг өсгөж үржүүлсэн гэгддэг нөхөр таван өрөөтэй байранд “хоригдон” тарвалзаж, Монго лын төрд салаавч үзүүлж, өлсөж нэг, больж нэг эрхлээд, өвч тэй мэд рэл муутай болж жү жиглэн даапаалж хэвтэхийг өмөөрөх нь ариун ёс гэж үү.
Бид юмыг тун ч амархан мартдаг аж. “Хүн-мангас”-ууд иймэрх үү сул талыг ашиглахдаа нэн гарамгай. Өрөөлийг өрөвдөж хэзээ ч үзээгүй атлаа өөрийгөө өрөвдүүлэх урлагт жин хэнэ нэвт суралцсан байдаг нь онцгой шинж. Өнөө дөр тэгээд шүүхийн өмнө очихгүйн тулд “хүн-мангас” юу эсийг сэдэх нь тааварлашгүй. Бид харин тэднийг өрөвдөөд суудаг юм.
ЯЛГАВАРЛАЛ
-Өчигдөр телевизээр өвчтэй генерал, хурандаа нарыг эмнэлгээс “насийлк”-тай нь шүүх хуралд авчрахыг харлаа. Энэ удаа Н.Энхбаяр шиг бус жинхэнээсээ хагас ухаантай байгаа (хүнд хагалгаанд орсон) Ч.Амарболд нарыг “чирээд” ирж байгаа нь нэг талаас хэт харгис, нөгөө талаас шүүхийн бие даасан хараат бус үйл ажиллагаа сайжираа юу гэж бо догдохоор үйл явдал болж өнгөрлөө. Тэгвэл эдүгээ бие нь зүв зүгээр бүр сонгуульд оролцоно гээд гялалзаж яваа Н.Энхбаярыг шүүх хуралд ийн авчирч чадахгүй байгааг бодохоор хараат агаад алагчилсан шүүх хэвээрээ ч юм шиг. Төр төмөр нударгаа үзүүлэх юман дээрээ үзүүлж байна хэмээн зөвтгөхөд хүрвэл алагчлалгүй байж олонд ойлгогдох биш үү. Яг үнэндээ энэ байдал харин ч Монгол дарангуйллын тогтолцоонд эргэн орж байна уу гэх болгоожлолыг нийгэмд төрүүлэв бололтой.
Яалт ч үгүй өвчтэй байгаа хүнд шүүх арай хүндэтгэлтэй хандаж болох л байлаа. Ч.Амарболд нарын хэрэг бол улстөрчдийн үйлдсэн үйлийн лай юм шүү дээ. Жинхэнэ гэмтнүүд байх ёстой газраа алга байна. Бусдын өмнөөс золиослогдохыг хүсээг үй л юм бол хэнээс, ямар тушаал авснаа уг нь цагдаагийн дарга нар улайчихвал болоод явчих хэдий ч, хэлэхгүй байх шалтгаан юу юунаас ч илүү тэднийг зовоогоод байх шиг санагддаг. Монгол орон уудам хэрнээ гишгэх газар гэмтэнд элбэгдэж, гэмгүйд нь давчиддаг болчихжээ. Гол шалтгаан нь шүүхэд бий гэж боддог. Хэн бугай ч хуулийн өмнө эрх тэгш байх ёстой зарчмыг шүүх өөрөө үл тоодог юм. Жишээ гэхэд л, Ч.Амарболд, Н.Энхбаяр нар дээр ялгарч байна.
Цагдаагийн дарга нарын тухайд тэднийг өмөөрөх учир бий. Яагаад гэвэл тэд тушаал биелүүлдэг. Тушаалын дор амьдарцгаадаг хүмүүс. Тиймээс тушаал биел үүлснээрээ бу руут гагдаж, шүүг дэхдээ тулж бай гаа бол тушаал өгөгчийг нь яагаад мартаад, орхиод байна вэ? Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил гурвын хэн нь ту шаал буулгагч байсан байх вэ? Ту хайн үед нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, нөгөө хоёр нь Ерөнхий сайд, ХЗДХийн сайд байсан хүмүүс. 2008 оны сонгуулийн дараа гарсан олны үймээний үеэр зэвсэг хэрэглэх (байлдааны сумтай) тушаалыг цагдаа, хүчний байгууллагад өгөх эрх зүйн чадамж энэ гуравт л байлаа. Тэд одоо хаачив? Нэг нь гадаадад, нөгөө нь УИХ-д нэрээ дэвшүүлээд, бас нэг нь шүүхэд салаавч өгөөд явцгааж байна. Шүүх шударга байх ёстой хэдий ч сүр хүчээ ингэж ялгавартай гайхуулахын учир юу билээ.
ЖИШИГ ТОГТВОЛ ЯАНА
Монголын авилгаар амалсан улстөрчдөд Н.Энхбаяр том сануулга, сургамж бо лох ёстой юм уг нь. Гэм үйлдсэн хэн ч гишгэх газаргүй болдог гэдгийг түүгээр жишээлэх байлаа. Гэвч өөрийгөө өрөвдүүлэх тактик нь олон нийтэд маш амжилттай хүрч эхэллээ. Тэр олон зүйлийн анхдагч шигээ шүүхийг, хуулийг үл тоохын жишгийг Монголд өөрийн биеэр үлгэрлэн тог тоож байна. Цаашдаа ямар ч авилгач, луйварчин энэ жишгийг нь дагах болно. Ял тулгуулахын цагт өлсөж, ухаан самуурч, за хидал бичиж, салаавч үзүүлж басамжилна. Нөгөө 20 жилийн турш гайхуулсан бидний ардчилал утаа лугаа замхарна тэр үед.
Өрөвдөөд эцэст нь өр рүүгээ өшиглүүлэхийн хэцүүг ухааравч хожимдоно. Ичиж эмээхээ нэгэнт мартан, ил цагаан болчихоод байсан авилгачдын зүрхэнд хурж эхэлсэн айдас Н.Энхбаярын тогтоох жишгийн дараа үргэнэ. Үүний дараа эрх чөлөө, шударга ёс, элбэг баян Монголын тухай мөрөөдөж ч болохгүй цаг үе ирнэ. Өвчтэй, ухаангүй байсан хүнийг дамнуурганд дамнаад аваад ирж болдгийг харуулсан Монголын шүүх өөдөөс нь нулимж суугаа эрхмийг хэр хэхээс ирээдүйн өнгө шалтгаалах болно. Н.Энхбаярын хүсч буй жишиг Монголд тогтвол шударга ёс зарчимтай үүрдийн салах ёслол хийх л бидэнд тэгээд үлдэх бөлгөө.