АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирэх зургаадугаар сард манай улсад айлчлах сурагтай. Тэрбээр
1995 оны есдүгээр сард АНУ-ын Тэргүүн хатагтайн хувиар Монголд анх зочилж байсан билээ. Тухайн үед манайхан Тэргүүн хатагтайд “Говь” компанийн ноолууран даашинз бэлэглэснийг хожим олон улсын томоохон арга хэмжээнд өмсөж гоёсон.
Монгол ямааны ноолуур зөөлөн, дулаан, чанартай шигээ монголчууд ч түүнд тийм дотно сэтгэгдэл үлдээсэн биз ээ. Вьетнамын Ханой хотноо 2010 оны долоодугаар сард болсон Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны Бүсийн чуулганы үеэр Гадаад харил цааны сайд Г.Занданшатар АНУ-ын Тө рийн нарийн бичгийн даргад Монгол Улсад айлчлах урилга гардуулжээ.
“Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой давхацсан 2011 онд Монголд айлчилна уу” гэсэн сайдын урилгыг Хиллари Клинтон талархан хүлээн авсан байна. Дурдсан хугацаанд ирж амжаагүй тэрбээр энэ зуныг сонгож, Монголд хоёр дахь удаагаа ирэх бололтой.
Л.ГАНЧИМЭГ