.jpg)
Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Монголын Ногоон намын анхны дарга, үүсгэн байгуулагч Д.Баасандорж, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга байсан Т.Ганбаатар, үүсгэн байгуулагч Т.Дашзэвэг, Х.Лхагвасүрэн нар өчигдөр АН-д элсэв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэднийг намд нь элсэж, ногоон эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж, хийж бүтээхийн төлөө нэгдэж байгаад баяр хүргэн, батламжийг нь гардуулав. "Ногоон намын цагаан толгой” нэр авчихаад байсан П.Бадарч гуай болон МНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар 16 жил ажилласан Т.Ганбаатар, үүсгэн байгуулагчид Ардчилсан намд элсэж байгаа нь учиртай аж. Тэд сонгуульд нэр дэвших гэж АН-д элсээгүй, харин өнөөгийн Монголын нийгмийг авч явах том улс төрийн хүчинд нэгдэн, ногоон бодлогоо Ардчилсан намын бодлогод шингээж хэрэгжүүлэхийг зорьсон гэнэ. Тиймээс өдрийн сайныг өнжин хүлээж байж Ардчилсан намд элсчээ. Ногоон намын дарга асан, үүсгэн байгуулагч Д.Басандорж болон Ардын уран зохиолч П.Бадарч нартай хэдэн хором ярилцав.
Д.Басандорж: АН бол Монголын хувь заяаг авч явах нам шүү дээ
-Улс төрийн сонголт хийнэ гэдэг хүн бүрийн хувьд чухал алхам байдаг. Та бүхэн яагаад Ардчилсан намд элсэх болов?
-Бид 1990 оноос Монголд олон нам байгуулахын төлөө, ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэхийн төлөө явж байсан. 1996 онд Ардчилсан холбоо эвслийн үед байгаль орчны асуудалд Ногоон намын хөтөлбөр хэрэгжиж байлаа. 2000 онд Ардчиллын төлөө намууд нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад хөдөө амьдардаг Ногоон намын гишүүд үндсэндээ Ардчилсан намд элсээд орчихсон байсан. Түүнээс хойш Ардчилсан намтай бүх шатны сонгуульд эвсэж ирсэн. Өнөөдөр бид тусдаа жижиг нам байгуулаад бодлогоо хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Монголын улстөр бохир болсон байна. Ийм учраас үүнийг цэвэрш үүлж, хариуцлагатай ардчиллын төлөө эдийн засгийн хөгжилд хүрэх, экологийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа хийж бүтээх ёстой. Өнөөдөр Монгол орны хувь заяаг авч явах гарцаагүй хувь заяа Ардчилсан намд ногдож байгаа энэ хариуцлагатай цаг мөчид Ногоон намыг үүсгэн байгуулсан анхны гишүүд Ардчилсан намд нэгдэж байна. Монголын Ногоон нам 20 гаруй жилийн түүхтэй ч өнөөдрийн удирдлагад байгаа хүмүүс нь ойлгомжгүй, зарим нэг хүмүүсийн гар хөл болох гэсэн бохир улс төр харагдаж байгаа учраас бид Ардчилсан намыг сонгож байгаа юм.
-Та бүхэн сонгуулийн өмнө элсэж буй нь хүмүүст сонин байгаа байх?
-Бид сонгуулийн өмнө элсэж байгаа нь ямар нэг албан тушаал горилосных биш юм. Ерөөсөө зөв бодлогыг ялалтад хүргэхийн төлөө өөрийнхөө хийж чадах зүйлээр дэмжих зорилготой юм. Ногоон хөгжлийн бодлогыг Ардчилсан намын бодлогод шингээж, тэр бодлогоо хэрэгж үүлэхийн төлөө тус намд элсэж байна. Цаашдаа ногоон бодлогыг ярих биш, ногоон хөгжил, ногоон амьдрал, ногоон улс төрийн төлөө хамтдаа ажиллана.
Ардын уран зохиолЧ П.БадарЧ: Ардчилсан намд цаашдаа ч хүмүүс элсэнэ
-АН-д элсэх болсон шалтгаан юу вэ?
-Би ардчиллыг дандаа дэмжиж ирсэн. Ардчилал байгаа газар эрх чөлөө байдаг. Хүн төрөлхтний хамгийн эрхэмлэж байдаг зүйл бол эрх чөлөө юм. Үг хэлэхээс авахуулаад бичих, туурвихад ч эрх чөлөө хэрэгтэй. Тийм учраас ардчиллын чиг баримжаатай намд элсэж байна. Ногоон нам сүүлийн үед ойлгомжгүй болсон учраас манай 30-аад хүн энэ намд элслээ. Цаашдаа ч хүмүүс элсэнэ.
-Танд АН-ын боловсруулсан мөрийн хөтөлбөр ямар санагдав?
-Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд ард түмнээ бүтэн жил сонсож хэлэлцсэн нь их зөв болсон. Өнөөгийн Монголын нийгэмд ямаршуухан бодлого, ямаршуу бүтээн байгуулалт, төлөвл өлт хэрэгтэй байгаа талаар иргэдийнхээ хүсэл зоригийг ойлгож чадсан боломжийн хөтөлбөр юм билээ. Гэхдээ дан ганц нэг талаасаа асуудал шийдэгдэхгүй. Аливаа Засгийн газрын ажил ард түмний амьдрал ямар байгаагаар хэмжигддэг. Тийм учраас бүгдээрээ хөдөлмөрлөөд, дэмжээд явбал Монгол оронд сайхан газар нутаг, эх орон минь байна, болохгүй юм байхгүй.