Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бү хий байгууллага байхаар Үндсэн хуульд заасан нь бий. Хуулийн энэ заал тыг үндэслэн 1992 онд Монгол Улс түүхэндээ анх удаа Цэц хэмээх нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон юм. Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц үзвэл тэд гээрийн зарим зүйл, заалт, хэсэг, эс вэл бүхэлдээ хүчингүй болдог. Цэ цийн эцсийн шийдвэр Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гарах бөгөөд тэр даруйдаа хүчин төгөлдөр болдог. Цэц есөн гишүүнтэй. УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх тус бүр гурван хүнийг санал болгож, эд нийг зургаан жилийн хугацаагаар бүрдүүлдэг. Цэцийн үйл ажиллагааг дарга удирдана. Цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг олонхийн саналаар, гурван жилээр сонгодог. Түүнийг нэг удаа улирааж болно. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэцийг гурван хүн даргалж байв. Эхнийх нь Г.Совд. Хоёр дахь нь Н.Жанцан, сүүлчийнх нь Ж.Бямбадорж. 1992 оноос хөөн үзвэл 20 жилийн хугацаанд гурван хүн дарга нь байсан гэхээр тэд бүгдээрээ нэг улирсан байж таарах нь. Харин сүүлийн хоёр жил шахуу Цэц даргагүй байсан юм. Өнгөрч буй долоо хоногт энэ суудлыг эзэнтэй болгов. Тэр эзэн нь Жүгнээгийн Амарсанаа. Тэрбээр манай улсын өмнөө барьдаг хуульчийн нэг. Цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж буй бөгөөд урьд нь Хууль зүйн сайдаар хоёр удаа томилогдож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Ж.Амарсанаа хууль зүйн шинж лэх ухааны доктор, академич юм.