УИХ-ын сонгуулийн түүхэнд цаг бусаар амь насаа алдсан төрсөн ахынхаа болон эр нөхрийнхөө тойрогт нөхөн сонгуулиар нэр дэвшин ялж, их улс төрд хөл тавьсан хоёр тохиолдол байдгийг монголчууд андахгүй. Түүнээс биш хүү нь аавтайгаа, эхнэр нь нөхөр тэйгөө, ах дүүсээрээ Парламентын босгоор хөтлөлцөөд ороод ирсэн тохиолдол одоогоор үгүй. 2016 оны сонгуульд нэг гэр бүлийн гурван гишүүн нэр дэвшвэл хачирхаад байх явдалгүй болох суурийг энэ удаагийн сонгууль бүрдүүлж өглөө. УИХ-ын 2012 оны сон гууль болон НИТХ-ын сонгуульд нийт 600 шахам хүн өрсөлдөж байна. Энэ удаа улс төрийн 11 нам, хоёр эв сэл сонгуульд өр сөлдөх бөгөөд нийт нэр дэвшигчийн дотор эгч дүүс, хүргэн бэрүүд, базууд, ураг барилд сан худууд төдийгүй аав нь хүүтэйгээ, нөхөр нь эхнэртэйгээ ч багтжээ. “Сайн яривал садан бололцдог” мон гол чууд ердөө 2.8 саяул. Цөөн хүндээ дэндүү олд сон нам хүчинтэйг хэлэх үү, улс төр дэх ам раг садны хэлхээ нэг нам дотор ч байна, за тэгээд ураг төрлийн холбоог намын харъ яаллаар хазаар лах хууль байх биш дээ. 600-гаад нэр дэвшигчээс олны танил хэн, хэн гээч эрхмүүд гэр бүлийн ямар хамаатай бо лохыг танилцуулъя.
ЭЦЭГ, ХҮҮ .jpg)
МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Бат шугар нар “Шударга ёс” эвслийн пропорцио наль жагсаалтад багтжээ. Багтахаар барахг үй уг эвслийг санаачлагчийн хувьд, сон гуу - лийн өмнөх улс төрийн тэмцлийн гол дүрийн баат рын хувьд Н.Энхбаяр жагсаалтыг магнайлан нэгдүгээрт “гозойж” буй. Харин түүний хүү Э.Батшугар зургадугаарт эрэмбэлэгдсэн байна. Эцэг, хүү хоёр Парламентын сонгуульд нэг на маас нэр дэвшиж байгаа нь содон тохиол долд зүй ёсоор тооцогдоно. Н.Энхбаяр, Э.Батшугар нарын хувьд нэг гэр бүлээс хоёрын хоёул УИХын танхимд суух зайлшгүй шалтгаан байгаа юм. Тэдний гэр бүлд яг одоо нүүрлээд буй хямралыг энхийн аргаар даван туулах цор ганц арга зам нь энэ сонгуульд ялалт байгуулах явдал. Ингэж чадвал Намбарын Энхбаярынх гэдэг олны танил нэгэн гэр бүл түүхэнд нэр цэвэр үлдэх боломжтой болох магадлалтай. Нэг гэр бүлийн хоёр гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй байд лын эрх ямбыг эдлэх анхны тохиолдол нь Н.Энх баяр, Э.Батшугар нар болж чадахгүй ч байж мэдэх юм. Өчигдөр авсан мэдээгээр, СЕХ Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшигчээр бүрт гэхээс татгалзсан хэвээр байгаа юм. Энэ хувилбарыг аав, хүү хоёр эртнээс тунгаасан ч болов уу, хүү Э.Батшугарынхаа нэрийг жагсаалтын дээ гүүр зоосон нь учиртай биз ээ. Н.Энхбаярын хүчирхэг явсан “энх” цагт буюу МАХН задраагүй цул байсан тэр үед хүү нь намын жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгдсэн бол эдний гэр бүлийн онцгой эрх олны дургүйцлийг асаах байсан. Харин сүүлийн үед Н.Энхбаяртай холбоотой өрнөж буй хэрэг явдлын улмаас олны өрөвч сэтгэл тэднийхний зүг ус шиг урсах болоод байгаа билээ.
ЭХНЭР, НӨХӨР .jpg)
Орондоо орох завгүй зад сонгуульдаж яваа эхнэр, нөхөр хоёр МАН-д бас байна аа. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир Завханы тойрогт нэр дэвшиж байгаа бол, түүний гэргий С.Намсрайжав НИТХ-ын сонгуульд өрсөлдөж явна. Хөнжилдөө унтах завгүй хос хоёрын сонгогдох эрхийг хүндэлж болох ч, гэртээ асран хамгаалагчгүй үлдэж байгаа хүүхдүүд нь насанд хүрсэн байгаасай билээ. С.Намсрайжав Нийслэлийн Парламентын сонгуульд МАНын жагсаалтын 15-д жагссан тул түүний сонгогдох нь юу л бол. Харин Д.Балдан-Очирын хувьд өмнө нь нэг удаа ялсан Завханыхаа тойрогт өрсөлдөж байгаа учраас эдний гэр бүл энэ сонгуулиас хоосонгүй үлдэж болох магадлалтай.
ЭГЧ ДҮҮС
.jpg)
Эцгийнхээ гэрт эвтэй өссөн эгч, дүү хоёр энэ сонгуулиар эвгүй талцав. Хамгийн хүчтэй өрсөлдөгч хоёр талд эгч дүүс хуваагдах нь тэр. НИТХ-д МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэг намынхаа жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн лут кандидат. Харин түүний дүү Б.Наранхүүг хүмүүс “Мон-Уран”-ы босс гэдгээр нь андахгүй. Тэрбээр АН-аас Дундговийн тойрогт нэр дэвшигчээр тодроод байгаа билээ. АТГ түүнийг “хоргоох” сураг дуулддагийг эс тооцвол Дундговьд Б.Наранхүүгийн рейтинг хамгийн өндөр байгаа юм билээ. Эгч Б.Саранчимэг нь ч МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн чансаатайн хэрэг юу билээ, нийслэлийн парламентын босгоор түвэггүй алхаж орох нь дамжиггүй.
БАЗУУД
.jpg)
УИХ-ын сонгууль болгоноор халз тулдаг базууд Ховдод бий. Төрсөн эгч, дүүстэй гэрлэсэн эрчүүдийг сонгуульд нэр дэвшихийг хориглодог хууль байх биш. Харин ч хүчтэй хүргэчүүд оруулсан тэр айлын өлмий бат орших буй за. МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт, “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Д.Батцогт нар УИХ-ын хоёр дахь сонгуулиар хоорондоо өрсөлдөж байна. Өмнөх сонгуульд баз дүү С.Бямбацогт ялж, УИХын дөрвөн жилд төр түших эрхэм үйлсэд бага гэж балчирдалгүй эртэй сайн ажилласан. Харин энэ удаа баз ах хэр хүчтэйгээ үзүүлэхээр “даагаа нэхэн” давхисан шүү.
ХУДУУД
.jpg)
Хүүхдүүд нь л тэднийг ураг барилдуулснаас биш, нэг тойрог булаацалддаг улстөрч эцгүүд буруугүй байх аа. МҮАНын дэд дарга Ц.Цолмонгийн хүү туршлагатай парламентч Р.Гончигдоржийн охинтой гэрлэснээр улс төр дэх ураг садны уяа сүлбээг нэгээр бөхөлжээ. УИХ-ын 2008 оны сонгуульд Архангайн тойрогт Р.Гончигдорж АН-аас, Ц.Цолмон ҮШН-аас нэр дэвшин өрсөлдөж байв. Нас намбаа бодсон уу, энэ удаа худуудын хэн нь ч төрөлх тойрогтоо нэр дэвшсэнгүй. Р.Гончигдорж АН-ын, Ц.Цолмон “Шударга ёс” эвслийн жагсаалтад бичигджээ. Хоёр худ хоёул нэг нь намынхаа, нөгөө нь эвслийнхээ есдүгээрт тус тус эрэмбэлэгдэж таарсан нь ёстой л заяаны хосуудын эцгүүд гэхээсээ “заяаны” худууд гэлтэй.
ХАДАМ АХ, ХҮРГЭН ДҮҮ
.jpg)
МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд хэн нэгний хадам ах байх нь онцын анхаарал татах зүйл биш юм. Харин түүний бүсгүй дүүгийн нөхөр улстөрч төдийгүй өрсөлдөгч намынх нь нэр дэвшигч гэхээр анхаарал татахгүй өнгөрнө гэж үү. С.Батболд МАН-ын жагсаалтын тэргүүнд бичигдэн өрсөлдөж байгаа бол, түүний хүргэн дүү, хамтарсан Засгийн газарт ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байсан А.Гансүх АН-аас УИХын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн 14 дүгээрт эрэмбэлэгджээ. А.Гансүх АН-ын толгой хуульчдын нэг бөгөөд “Женко” Х.Баттулгын МоАХ фракцад ойр. Тэрбээр НИТХ-ын 2008 оны сонгуульд АН-аас Сүхбаатар дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулж байсан туршлагатай.
.jpg)
.jpg)