АН-ын нэр дэвшигчдийн жагсаалтад Монголын толгой баячууд дээгүүр орж ирснийг сонгогчид мэдэж байгаа. Энэ намд 20 жил зүтгэж, төрд алба хашиж явсан туршлагатай улстөрчид мөнгөөр зодож, өнгөөр сүрдүүлсэн тэрбумтнуудад шахагдан, байр сууриа алдсан явдал АН-ын өнөөдрийн маргааны эх үүсвэр болсон. Гэвч АН-ын нэр дэвшигч тэрбумтнууд эхнээсээ чих халууцуулж эхлэв. Тус намаас Дундговьд нэр дэвшсэн “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү хил даван зугтсан гэх яриа одоогоор тараад байна. Түүнийг гурван тэрбум төгрөг АН-д хандивлан Дундговийн мандатыг өвөрлөсөн хэмээн хэвлэл үүд шуугисан нь саяхан. “Анод” банкийг дампууруулахад гол үүрэг гүйцэтгэсэн Б.Наранхүүтэй холбоотой зээлийн гэх хэргийг тус банкны хувьцаа эзэмшигчид ойрын үед сөх өөд байгаа аж. “Анод”-ын хадгаламж эзэмшигчид ч Б.Наранхүүг зүгээр орхихыг хүсэхгүй байна. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн түвшинд асуудал дэгдээд байгаа сурагтай. “Мон-Уран”-ы Б.Наранхүүтэй холбоотой өр төлбөрийн 12 баримт шийдэгдэж байсан мэдээ бий. Энэ бүхнээс үүдэн сүүлийн үед түүнийг баривчилж болзошгүй нөхцөл байдал үүссэн бололтой. Иймэрхүү шалтгааны улмаас Б.Наранхүү хилийн чанадад яаравчлан одож, сонгуулийн сурталчилгаагаа гаднаас удирдаж байгаа гэсэн шивнээ яриа байгаа юм. Энэ мэтээр АНын баячуудтай холбоотой ёс зүйгүй баримтууд сонгуулийг илүү хөдөлгөөнтэй болгож буй.
Баячуудын нам гэгдэх болсон АН туршлагатай улст өрчдөдөө молиго үмхүүлээд зогсохгүй Лондонгийн олимп дөхөж буй энэ хариуцлагатай үед манай урдаа барьдаг тамирчдын сэтгэл санаагаар хөөрхөн тоглоод амжжээ. Олимпийн медальт тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар нарыг сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн хулхидаж, бэлтгэлийг нь цалгардуулаад амжсан байна. Ч.Сайханбилэг энэ гурван тамирчныг нэр дэвшүүлэх тухай Ерөнхийлөгчтэй зөвлөлдөн, бараг л тохиролцоонд хүрээд байжээ. Тиймээс гавьяат тамирчин Н.Түвшинбаяр чөлөө авах өргөдлөө Олимпийн хороонд өгөөд байсан аж. Гэвч сонгуульд АН-аас нэр дэвшинэ хэмээн хөөрсөн тэдэнд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар молиго үмхүүлж, тэрбумтнуудаар хүрээлүүлэн, утсаа ч авахаа больжээ. АН ийнхүү нэр дэвшигчдийнхээ асуудалд хариуцлагагүй, бодлогогүй хандах болсон нь туршлагатай улс төрийн хүчнээс гарамгүй гоомой алхам байлаа.
Нөгөө талаар УИХ-ын сонгуульд анх удаа Шүүхтэй, прокурортой, АТГ-тай, тодруулбал хүч нэмэгдүүлэн орж байгаа АН энэ хүчиндээ хэтэрхий их эрдэж, бярдаж буй бололтой. МАН-ын ялах магадлалтай улстөрчдийг АТГ-ын нэрээр барьж хорин, АН-ын авлигачдыг хаацайлснаараа шударга бус улс төр хийж буй тэдний энэ үйлдэл нэгэнт илэрхий болсон. АТГ-ыг сонгуулийн гол хөзөр болгон дэлгэж буй баячуудын нам болох АН өөрсдийн давуу байдлаа ашиглахаар санаархан, МАН-ын Ц.Анандбазарыг барьж хориод байгаа. Цаашдаа ч МАН-ын нэр дэвшигчдийг зүгээр байлгахгүй оролдож, шалгах нэрээр сонгуулийн ид үед байцаан, хорих зэргээр өрсөлдөгчөө буулган авахыг үгүй гэх аргагүй. УИХ-ын гишүүн, МАН-ын Э.МөнхОчирыг яг ийм зорилгоор нэг хэсэг шалгаж, эцэст нь хэрэгт холбогдолгүй хэмээн мэдэгдсэн байдаг.
Гэвч Э.Мөнх-Очир сэтгэл санаа, нэр хүнд, цаг хугацааны хувьд хохирол хүлээсэн гэдгийг хэлэхээс аргагүй. Хөвсгөлд нэр дэвших өндөр магадлалтай байсан, АМХЭГ-ын дарга асан Д.Батхуягийг мөн баривчилж хорьсон. Дараагийн удаа АТГынхан МАН-ын хэн гэдэг гиш үүнийг барьж хорихоор отож байгааг хэлэхэд хэцүү. Гол өрсөлдөгч болох МАНыг ийнхүү АТГ-аар удаа дараа дарамтлуулан, авлигатай тэмцэж буй дүр үзүүлж байгаа АН-ынхан үнэн хэрэгтээ өөрсдөө хандив нэрээр нэр дэвшигчдээсээ 10 оронтой тоогоор илэрхийлэгдэх авлига авсан сураг бий. Анх сонгуульд нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөг хандивт авч, улс төр дэх мөнгөний эргэлтийн эхлэлийг тавьсан АН эдүгээ тэрбум тэрбумаар нь ярьдаг, өгөө аваагаа шийддэг болжээ. 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн босго 50 сая төгрөгөөс эхэлсэн бол эдүгээ тэрбумын босгыг давж, үүгээрээ энэ нам баячуудын эрх ашгийг хангадаг гэдгээ ил тод зарлалаа. Энэ бол нэг талаар бизнес юм. Тэрбум төгрөг төлж УИХ-д орж ирсэн гишүүд эл зардлаа хэд нугалж олохыг хичээнэ.
С.Батболдын Засгийн газрын үед анх удаа 17 хувьд хүрсэн улсын эдийн засгийн өсөлт, тэрбумаар нь төлөвлөдөг болсон жил жилийн төсвөөс халааслах санаархал АН-ын наймааны улстөрчдөд байхгүй гэж итгэх аргагүй. АН-ын эхл үүлсэн мөнгөний улс төр төрд халдварлаж гэмээнэ Монголын төр бизнесийн компаниас өөрцгүй болно. Баян, ядуугийн ялгаа хэт ихэсч буй энэ үед бизнесжсэн төрөөр удирдуулж гэмээнэ улс орон арилжааны мөнгөн тэмдэгт төдий болохыг үгүй гэх аргагүй. АН-ын баячууд төрд тухлахаар үхэн хатан зүтгэж, их мөнгө хаян наймаалцаж байгаа нь муугийн дохио гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Тэдний улс төрд дөрөөлөх гишгүүр нь АН болж хувирлаа. Үүнийг улс төрийн бодлого гэж ойлгох уу, мөнгөний бодлого гэж үзэх үү?