УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг СЕХ өнөөдрөөс Тойргийн хороодод хүргүүлэх юм байна. Сонгогчид тухайн тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нэрийн өмнөх дугуйг мандатын тоогоор сонгож дүүргэн будах учиртай. Аль нэг намыг сонгохдоо ч ийм аргаар тэмдэглэгээ хийнэ. Гэхдээ сонгогч буруу тэмдэглэсэн тохиолдолд дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй. Саналын хуудасны нөөцийг СЕХ нийт сонгогчийн нэрийн 30 хувиар тооцож хэвлэсэн гэнэ.
Нэг хэсгийн хороонд бүртгүүлсэн сонгогчид 100 хувь санал өгөх магадлал бас муу учраас саналын хуудас илүү гарна, тиймээс дээрх байдлаар нөөцөө тооцоход болно гэж үзсэн юм байна. Мөн СЕХ өчигдөр ГХЯ-ны хамтарсан комисст гадаадад байгаа монгол чуудынхаа саналыг авах хуудсыг хүлээлгэн өгчээ.
Одоо эдгээрийг гадаад улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудад шуур хай хүргэх ажлыг хамтарсан комисс зохион байгуулах юм. Өчигдрийн байдлаар гадаадад амьдарч буй 4300 гаруй монгол иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлжээ.
С.УУЛ