УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг бүртгэх хуулийн хугацаа өчигдөр дууслаа. Намаас жагсаалтаар өрсөлдөгчдийг СЕХ, тойрогт нэр дэвшигчдийг Тойргийн хороо нь бүртгэж буй юм. СЕХ өчигдөр МУНН-ын зургаа, Эх орон намын тав, МСДН-ын долоо, МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвслийн хорин тав, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хоёр, Хөгжлийн хөтөлбөр намын таван нэр дэвшиг чийг бүртгэж, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олголоо.
Эдгээр намын бичиг баримт дутуу, нэмж тодруулах зүйл байгаа хэмээн өмнө нь буцаасан байсан юм. Тэгвэл намууд ду туу материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд боломжтой хүмүүсийг нь СЕХ ийнхүү бүртгэв. Тойргийн хороод мөн нэр дэвшигч дээ бүртгэж дуусаад мэдээллээ СЕХ-нд ирүүлэх юм. Тиймээс 2012 оны УИХ-ын сонгуульд тойргоор хэд, жагсаалтаар хэдэн хүн нэр дэвшсэн тухай нэгдсэн тоог СЕХ өнөөдөр гаргах юм байна.
Нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа өчигдөр дууссан ч маргааш хүртэл “нөөц” бий. Учир нь энэ сарын 8-ны дотор нам, эвслүүд нэр дэвшигчээ дахин бүртгүүлэх хүсэлт гаргах, эсвэл өөр хүнийг өрсөлдүүлэх боломж бий юм. Дугаар шилжих мөчид СЕХ “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлаар хуралдаж байлаа.
С.УУЛ