Өвөрхангай аймагт нэр дэвшиж буй Г.Батхүү, Д.Зоригт нар хууль зөрчсөн тухай баримтыг АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар СЕХ-нд хүргүүлсэн билээ. Тэрбээр намынхаа хоёр улстөрчийг сонгогчдод мөнгө тараасан хэмээн мэдэгдэж, энэ тухай бичлэг, баримт бий гэсэн юм. Уг баримтаа ч СЕХ-нд хүргүүлсэн билээ.
СЕХ эдгээр материалыг нь хянаж үзээд “Таны мэдээлэлдээ хавсаргасан Өвөрхангай аймгийн АН-ын дарга, АН-ын гишүүний хамтран ажиллах хэлцлийн загвар, CD, ухуулагч нарын судалгааны анкет нь нотолгоо болж чадахгүй байна” гэсэн ха риу өгчээ. Тэрбээр “Мөнгө тарааж буй бичлэг нь бий” гэж байсан ч хэрэг дээрээ өнөөх баримт нь нотолгоо болж чадаагүй аж.
АН-ын удирдлага түүнийг намаа санаатайгаар хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж, ташаа мэдээлэл цацсан хэмээн үзээд Өвөрхангай аймгийн АН-ын хорооны даргаас нь түдгэлзүүлсэн юм.