АН-ынхан авлигад өртдөггүй ариун шударга хүмүүс гэвэл олон хүний хөх инээд хүрэх байх. Харин МАН-ынхан бүгдээрээ авлигачин, албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн мөнгө, түмний халаасыг тэмтэрдэг гэвэл бас худлаа. Үүнд хариулт өгч, үнэн мөнийг олж тогтоох ёстой байгууллага бол АТГ.
Улс төрөөс ангид, хараат бусаар ажиллана хэмээн даргаасаа эхлээд ажилтан бүр нь төрд тангараг өргөж, төрийн далбаандаа сөхрөн мөргөдөг. Харамсалтай нь АТГ авлигатай тэмцээд байна уу, Ардын намынхныг намнаад байна уу гэх эргэлзээ, тээнэгэлзэл эрхг үй төрөх боллоо.
Тэр тусмаа сонгууль эхэлсэн, улс төрийн намууд хэн нь хэн бэ гэдгээ харуулах тулаан эхэлсэн энэ үед өрсөлдөгч намуудын бие биенээ намнах ажиллагаанд АТГ гар бие оролцоод байна уу гэх хардлага ажиглагдаад байна. АТГ-ын үйл ажиллагаа шинэ дарга нар томилогдсоноор эрс эрчимжсэн.
Сүүлийн хэд хэн сарын дотор олон хүнийг барьж, хорьж саатуулан шалгав. Гурав дахь Ерөнхийлөгч, УИХ-ын нэр бүхий гишүүдээр эхэлсэн хурц ажиллагаа аймгийн Засаг дарга нараар үр гэлжилж буй. Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, Архангайн Б.Баатархуяг, Ховдын Г.Нямдаваа, Өвөрхангайн Д.Тогтохсүрэн, Говь-Алтайн Ш.Амгаланбаяр, Дорноговийн П.Ганхуяг, Сүхбаатарын Ж.Батсуурь болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ч.Болд, Баянзүрхийн Б.Батзориг, Налайхын Б.Баяндэлгэр гээд 10 гаруй Засаг даргыг саа туу лахыг нь саатуулж, шалгахыг нь шал гаж буй. Үүнээс нэгэн сонир хол той улст өржилт ажиглагдав. Эдгээр хүмүүсийн дийлэнх олонхи нь МАН-ын харьяалалтай хүмүүс байх юм.
Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гарал үүслээрээ МАН-ынх. Шалгагдаж буй нэр бүхий эрхэм гишүүд бас бүгд МАН-ынх. Засаг дарга нараас Дорноговийн П.Ганхуяг, Сүхбаатарын Ж.Батсуурь нараас бусад нь МАН-ынх байх аж. Үүнээс Танд нэг юм бодогдож буй нь лав тай. Авилгатай тэмцээд байна уу, Ардын намынхантай тэм - цээд байна уу гэж. Бас Ц.Ананд базарыг МАН-ын Бага хурлаас УИХ-д нэр дэвшмэгц нь барьж, хо риод саатуулчихсан. Тэрбээр Дорноговь, Говь сүм бэрийн тойрогт хамгийн хүч тэй өрсөлдөгчдийн нэг гэж тооцог дож байсан. Энэ нь улс төрийн шалтгаантай, өр сөлдөгчөө замаасаа зайлуулах оролдлого уу, эсвэл цаг хугацааны тохироо юу гээд магадлах, хардах үндэслэлтэй асуултууд гарч ирнэ. Түүний холбогдсон хэргийг өнгөрсөн жилээс хойш л шалгаж байсан. Гэтэл яагаад гэнэт сонгуулийн цаг үетэй давхцуулж баривчлав.
Ц.Анандбазар оргон зайлах гэв үү, аль эсвэл Ардын намын нэр хүндийг нэр дэвшигчээр нь дамнуулан унагах зорилго өвөртлөв үү. Энэ мэтчилэн олон асуулт байна. АТГ-ын явуулж буй дээрх үйл ажиллагаанаас харахад МАН-ынхан л авлигач юм байна. АН-ынхан ариун шударга юм байна. Тийм боло хоор авлигатай тэмцэхийн тулд Ардын намынхантай тэмцэж байгаа бололтой юм. Аль эсвэл АТГ-т мэдээлэл өгдөг мэдээлэгчид нь МАНынхныг матаж, АН-ынх ныг хамгаалдаг юм уу хаашаа юм бэ? АТГ улс төрөөс ангид байх ёстой л гэдэг. Гэтэл ийнхүү Ардын намынхныг түүж, шалгаад байгаа нь шударга харагдахгүй байна. АН-д ч асуудал тай хүн олон бий. Намдаа хандив өгөөд нэр дэвших эрх авч байгаа хүн авлигач мөн үү. Хандив, хандивдаа хэдэн тэрбумаар нь мөнгө өгөөд нэр дэвших квот авч буй нь шударга өрсөлдөөн, ардчилсан сонголт мөн үү.
“Мон Уран”-ы Б.Наранхүү гэх залуугийн талаар газрын наймаачин, хан дивчин гэх мэтээр хэвлэлээр цол лон, амнаас ам дамжин ярьдаг. Гэтэл энэ хүнийг АТГ шалгах нь байтугай, АН-аас хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшүүлсэн нь шударга гэж үү. АТГ иргэдийн өргөдөл, мэдээллээр хэрэг үүсгэн шалгадаг гэдэг юм билээ. Аймгийн АН-ын дарга нь МАН-ын даргыг матдаг, МАН нь АН-ыгаа АТГ-т матдаг моод улстөрчдийн дунд дэлгэрсэн. Энэ нь АТГ-ыг улс төрийн өшөө авах талбар мэт болголоо. Гэтэл ард түмний дунд домог болтол яригддаг, хэвлэлийн хуудсан дээр шарлаж ч амжаагүй нэртэй устай, эзэнтэй хэргүүдийг яагаад шалгадагг үй юм бэ. Хүн бүхэн хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Гэтэл АН-ын бат лах өвөртөлсөн нь хамгаалал тад ороод, МАН-ын гишүүн байснаар нь шалган, ялгавар лах нь АТГ-ынхныг муухай харагдуулаад байна. Шударга байя л даа. Ардын хүүхдийг ялгаварлахаа больж, авлигатай шударга тэмц л дээ АТГ-ынхаан.
Орхон аймгийн Засаг дарга Оюунбат гэдэг хүнийг авлигач хэмээн баахан шуугисан. Энэ сонгуульд нэр дэвших магадлалтай хэмээн яригдаж байсан түүнийг саатуулан хорьж, сүр дуулиантай шалгасан. Гэтэл сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусч, сонгуулийн галт тэрэг хөдөлмөгц шүүхээс гэм буруугүй гэсэн шийдвэр гарлаа. Энэ тохуурхал уу, хэлмэгдүүлэлт үү. АТГ-т олон л хүн шалгагдаж байсан. Загас, жараахайнуудыг нь шүүн таслаад ялласан бол акул болох олон улстөрчийг Өршөөлийн хуульд хамруулсан. Өнөөдөр тэд нэр дэвшээд л явж байна.
Өршөөлд хамрагдана гэдэг гэм хийгээгүй, авлига аваагүй, албан тушаалаа ашиглаагүй, ард түмний мөнгөнөөс хумслаагүй гэсэн үг биш. Төр нэг удаа өршөөж гэм нүглийг нь цайруулсан гэсэн үг. Гэтэл тэд нь өнөөдөр энхийн ца гаан тагтаа мэт, ариун шударга хүн мэт УИХ-д дахин зүтгэж яваа нь ардчилал юм байх даа. АТГ үнэхээр шударга, ялгаварлалг үйгээр, улстөр жилгүйгээр авлигыг илрүүлж, авлигачийг яллаж байвал хоёр гараа өргөн дэмжмээр. Харамсалтай нь үйлдэл, үйл ажиллагаа нь улс төрийн зорилготой, ялгавартай хараг даад байна. Магадгүй энэ нь улстөржсөн, шударга бус хэлмэгдүүлэлтийг бий болгож мэднэ. Тиймээс АТГ-ыг АН-д үйлчилж, МАНынхныг намнаж байна гэсэн хардлага нийгэмд төрж эхэлснийг дуугүй өнгөрч чадсангүй.