С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татсан Д.Энхбатыг таг нуулын ажилтнууд Францаас хул гайлан авчрахдаа зодож, эрүүдэн шүүснээс амь насаа алдахад хүрсэн гэж хүүхдүүд, ах дүүс нь одоо хэр гомдолтой байдаг. Д.Энхбат агсны хүү Э.Золбоо, Э.Золбаяр нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт уржигдар захидал ирүүлжээ. Өдгөө Берлинд амьдарч буй тэд нэг жилийн өмнө захидал илгээн, аавынх нь нас барсан асуудалд буруутай хүмүүсийг илрүүлж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Д.Энхбатын холбогдолгүй болохыг албан ёсоор тогтоолгон, түүнийг цагаатгуулах хүсэлт тавьсан. Захидалд ямар нэгэн хариу ирүүлээгүйд тэд гомдолтой байгаагаа энэ удаа дурдсан байлаа. “Тушаал гүйцэтгэсэн тагнуулын ажилтнуудыг бид буруутгаагүй. Гагцхүү тушаал өгсөн өндөр албан тушаалтнуудыг нэрлэж, олон улсад зарлаж өгөхийг хүсэж байна” гэж захидалдаа бичжээ.