Урлагаас улс төр рүү “халтирч” яваа гавьяат дуучныг үүнийх нь төлөө шүүмжлэх хүн цөөнгүй байгаа. “Хүн чаддаг юмаа л хийх хэрэгтэй, дуугаа дуулаад л явж байна биз” гэсэн нөхөрсөг зөвлөгөөг дуучин С.Жавхлан чихнийхээ хажуугаар өнгөрөөж, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Тэгвэл салбараа “андуурсан” дуучин нь ганц тэр биш аж. Монгол Улсын гавьяат жүжигчин том Жагаа хочтой Г.Жаргалсайхан ИЗНН-аас жагсаалтаар нэр дэвшиж, үнэмлэхээ гардсан байна. Нас намбыг нь бодвол С.Жавхлангаас тэр илүү туршлагатай. Тэрбээр УИХ-ын гишүүн З.Алтайн адил тус намын дэмжигч гишүүний статусаар нэр дэвшиж буй юм билээ. Урлагийн салбараа өөд татах нь түүний зорилго гэнэ. Юутай ч С.Жавхлан улс төрд урлагийн салбараас ханьтай болжээ.