УИХ-ын 11 дүгээр тойрогт нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны нээлтээ Даланзадгад суманд албан ёсоор хийсний дараа хөдөө орон нутгийг зорилоо.
Хөдөөгийн сонгогчид иргэдтэй уулзах уулзалтаа өөрийн төрсөн нутаг Цогтцэций сумнаас эхэлж байна. Өмнөговь аймагт нар хур тэгширсэн сайхан зун болж байна. Билгэх баг, Таван толгойн уурхайгаар орж малчид уурхайчидтай уулзлаа. Нутгийн иргэд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр болсныг талархаж хүлээж авснаа илэрхийлэв. Өмнөговьчууд Өмнөговио өөрсдөө хөгжүүлье гэсэн нэр дэвшигчийн уриалгыг хамтдаа хэрэгжүүлэх сайхан боломж ирлээ хэмээн ярьж байлаа. Цогтцэций сумын тулгамдаад байгаа асуудлуудын талаар санал солилцож, хэрхэн шийдэх гарц байгаа талаар нэр дэвшигчээс асууж тодруулснаас гадна сумын иргэдэд ажлын байр гаргаж, нийгмийн асуудлыг шийдэхэд өмнөх УИХ-ын гишүүнээс ч илүү анхаарч ажилласанд баярлаж байдгаа өгүүлээд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг дэмжиж саналаа өгөхөө илэрхийллээ. Уулзалтанд оролцогсод нэр дэвшигчид УИХ-ын гишүүнээр сонгогдохыг хүсэн ерөөв. Нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ өчигдөр Цогтцэций сумаас цааш Ханбогд сумыг зорилоо.
\