Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Санжаагийн Баяр өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын Сиэтл хотын эмнэлэгт зүрхний мэс засал хийлгэжээ.
Түүнд хийсэн энэ эмчилгээ нэлээд хүнд мэс ажилбарт тооцогддог ч тун амжилттай болсныг эмч нар дуулгасан байна. Дөрвөн цаг үргэлжилсэн мэс заслын дараа С.Баярын биеийн байдал хэвийн, сайн байгаа аж.
С.ТУУЛ