Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх үүднээс хөгжлийн
бэрхшээлтэй иргэд төлөөллөө энэ сонгуульд сойхоор болжээ. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны Захирлуудын зөвлөлөөс Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн аварга Д.Баатаржавыг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт буудлагын спортын мастер П.Төмөрбаатарыг бие даан нэр дэвшүүлж байгаа аж.
Тэд “Бидэнгүйгээр бидний асуудал шийдэгдэхгүй” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож буйгаа өчигдөр мэдээлэв. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл УИХ-д орсноор энэ талын эрх зүйн орчныг сайжруулах, НҮБ болоод Засгийн газраас баталсан хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болох юм. Ингэж байж л бидний асуу дал шийдэгдэнэ. Бид халамж хүртэгчид бус, харин ч нийгмийн баялаг бүтээгч байна гэсэн зорилт тавьж байгаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр паралимпийн аварга Д.Баатаржав ярилаа.
П.НАРАНХАНД