УИХ-ын сонгуульд хүч үзэж буй нэр дэвшигчид тус тусын уриаг бодож олох гэж толгойгоо гашилгадаг. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй бүсгүйчүүд өөрийнхөө нэрийг уриандаа ашиглах тактик сонгожээ. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Л.Амгалан “Ир гэн амгалан, нийгэм амгалан”, тус дүүрэгт ИХН-аас өрсөлдөж байгаа Д.Үүрцайх “Улс төрд үүр цайлгана” гэсэн уриа дэвшүүлжээ.
Нэрээ уриандаа ашиглаад амжилтад хүрч, гишүүн болсон хүний туршлага бас бий. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт 2009 онд нөхөн сонгуулиар нэр дэвшихдээ “Зоригтой зүтгэж, зоригтой шийднэ” гэсэн уриа дэвшүүлээд УИХ-д сонгогдсон түүхтэй.
С.УУЛ